Dark Light
Нийгэм | 2026-01-11

Х.ГАНХУЯГ: АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМИА АЛДСАН НЭГ Ч ААВЫН ХҮҮГ ОРХИЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
NTV телевизийн 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан “Болзоо” нэвтрүүлгээр НОБГ-ын орлогч дарга асан, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатарын хөндсөн асуудалтай холбогдуулан яаралтай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг нэн даруй шалгаж эхэлсэн тухай Шадар сайд Х.Ганхуяг мэдээллээ.
Тэрбээр: 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өглөө “Сутай таун” хотхонд гарсан гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, дэслэгч Э.Энхболдын ар гэрт үүссэн нөхцөл байдалд гүнээ харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг Шадар сайд миний бие онцгой анхаарч, холбогдох байгууллагуудаар нэн даруй шалгуулж, хууль, журмын дагуу зохих шийдвэр гаргахаа илэрхийлж байна.
Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр амь нас, эрүүл мэндээ үл хайхран үүргээ гүйцэтгэж байдаг Монгол төрийн найдвартай түшиг билээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын нэр төр, гавьяа зүтгэлийг Монголын төр үргэлж дээдлэх ёстой гэдгийг онцлон илэрхийлье.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийг хамгаалж, хуульд заасан анхаарал халамж, дэмжлэгийг бүрэн хүргэх нь төрийн үүрэг. Энэ хүрээнд талийгаач Э.Энхболдын ар гэртэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаас нягтлан тодруулж, гарсан дүгнэлтэд үндэслэн зохих шийдвэрийг гаргахаа мэдэгдэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07