2026 оны гуравдугаар сарын 6-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүүтэй холбоотой асуудал таныг зовооно. Үрэлгэн, хойрго зан хэрэггүй байх болно. Мөнгөтэй болгоомжтой ханд. Хуурамч сугалаа луйварчдаас болгоомжил. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр өөрийн үнэ цэнээ сайн тооцож, шийдвэрээ гарга. Зарим үйлдэл тань амьдралыг үндсээр нь өөрчилж болзошгүй. Хамтрагч хүмүүстээ үргэлж сайн ханд. Бусдыг өөрийнхөө оронд адилтган бодож бай.
Үхэр: Аливаа зөрчил мөргөлдөөнд оролцох хэрэггүй. Хэрвээ боломжтой бол чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Ажил амралтын хоорондын харьцааг эргэн хар. Магадгүй та өөрийн төлөвлөгөөндөө илүү хөгжилтэй дуртай ажлаа оруулах хэрэгтэй байх. Уран төсөөлөл их байх тул өөрийн амьдралын талаар эргэцүүлэн бодох цаг зав гарга. Таны хамгийн үнэтэй чанарууд илрэх тул хаана үүнийгээ ил гаргах хэрэгтэйг судал.
Ихэр: Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх арга замыг хайж олоход их эрч хүч зарцуулах бололтой. Найз нөхөд болон гэр бүлийн тухай бодол таныг эзэмдэнэ. Хэн нэгэнд санаа зовж байгаа бол түүн лүү утасдаж санаа тавьж буйгаа харуул. Гэр бүлийнхэнтэйгээ гадуур хоол идэж, тэднийг сонсох нь таны ажлын ядаргааг тайлна. Хайртай хосуудын дунд бий болсон үл ойлголцол байхгүй болно.
Мэлхий: Наргиан цэнгэлд дуртай хүмүүс ямар ч тохиолдолд уйтгартай байдлаа өөрчилнө. Сайн сайхан зүйл бодоход л энэ өдрийн өнгө аяс өөрчлөгдөх болно. Бусдын амнаас тулгарсан асуудлаа шийдвэрлэх гарцыг санамсаргүй олж сонсоно. Гэнэт ирэх боломж бүрд бэлтгэлтэй байх нь ховорхон тохиох азыг алдахгүй байлгана. Ойр дотнын найздаа хэрэгтэй үед нь заавал тусламжийн гараа сунгаарай.
Арслан Өнөөдөр зөвхөн оюун ухаанаа сонсох бус далд мэдрэхүйн хариу үйлдлийг сонс. Бүх зүйлд үнэнч байж өөрийн амьдралын нууцыг хадгал. Бусдад буруугаа тохох эсвэл тэднээс хамаагүй өршөөл хүсэх хэрэггүй. Танд найдвар төрүүлсэн чиг хандлагыг сайн нягтал. Бусдын ятгалгад автах магадлал байна. Өөрийгөө зохих дүрэм журам болон удирдамжийг дагаж байгаа эсэхээ сайн шалга.
Охин: Амралтын өдөр ч бизнесийн хамтын ажиллагаа хийхэд сайхан өдөр. Таныг хязгаарлаж байсан зарим мэдрэмж алга болох болно. Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байсан ч энэ нь зөв алхам шүү. Зарим шийдвэрээ гаргалгүй хэдэн өдөр хүлээвэл ашигтай байна. Хэрвээ одоогийн үр дүн өмнө нь бодсон шиг биш байвал урт хугацааны төлөвлөгөөгөө өөрчил.
Жинлүүр: Эрч хүчтэй байх тул энэ өдөр бусдын сэтгэлд нийцэхэд хялбар байна. Сэтгэл санаа өөдрөг байх учраас өнөөдөр хөгжилтэй зүйл хийхээр яагаад төлөвлөж болохгүй гэж. Найз нөхөд хамтрагчтайгаа уулзаж үргэлж хийхийг хүсэж байсан зүйлээ хий. Харин эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хурц хоол болон архи согтууруулах ундаанаас аль болох татгалз.
Хилэнц: Сонирхолтой зүйл хийх нь өмнө таарч байгаагүй хүмүүстэй уулзуулах болон өөрийн бие сэтгэлээ амраахад хэрэгтэй байх болно. Ажлыг хойшлуулахаа багасга. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, зээл авах болон орон байр түрээслэхэд тохиромжтой үе. Хийж байгаа ажилдаа сэтгэлээ зориулбал аяндаа сонирхолтой болж туршлага сууна. Өөрийгөө хайрлах үед өөртөө итгэх итгэл бий болно.
Нум: Ажил хэргийн холбоотой хүмүүстэй уулзалт зохион байгуулах бол хойшлуул. Та сэтгэл хөөрөлд автсанаас илүү мэдрэмтгий, бусдын үйлдэлд түргэн хариу өгөхөөр байна. Мөн хайртай хүн болон гэр бүлийнхэндээ хандахдаа ч сэтгэл хөдлөл ихсэх болно. Дотнын хүмүүсээ халамжилж, үнэ цэнийг нь улам мэдрүүлэх хэрэгтэй болно. Хувийн ашиг сонирхлоо улам дарах цаг үе.
Матар: Өнөөдөр залуу хосуудад хамт байх боломж гарна. Цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй ч их мөнгө үрэх гэсний хэрэггүй. Од эрхсийн байрлал таны хувийн амьдралыг зарим талаар ээдрээтэй болж болзошгүйг илтгэж байна. Анхаарал сарниулах үйл ажиллагаанаас аль болох хол бай. Боломж гарвал амар тайван нам гүм газар байхыг чухалчил.
Хумх: Өөртөө зориулж цаг гарга. Харин хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл. Таны уран сэтгэмж өндөр байх тул чөлөөт цагаа хөгжилтэй сайхан өнгөрүүлж чадна. Таны эрүүл мэнд сайн байна. Та чийрэг сэргэлэн цовоо байгаагаа мэдэрнэ. Гэхдээ халдварт өвчнөөс өөрийгөө хамгаал.
Загас: Энэ өдөр яарч сандрах хэрэггүй. Аядуу намуухан гэр бүлийн уур амьсгалыг эвдэх хэрэггүй. Таны эрүүл мэнд таны гарт бүрэн байна. Зөв хэвшлийг сайн дагахгүй бол эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй ч гэсэн энэ нь бусад асуудлуудыг бодвол ач холбогдол багатай гэсэн үг биш. Энэ оройг тайван орчинд ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Ажил албаа бодон сэтгэлээ чилээлгүй бүх зүйлийг умартан амарч ав.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









