Dark Light
Нийгэм | 2026-03-05

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57.9% НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хамтрагчийн хүчирхийлэл нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж буй нийгмийн тулгамдсан асуудал юм. Энэ нь зөвхөн бие махбодын гэмтэл учруулахаас гадна сэтгэл зүйн гүн шарх, эдийн засгийн хараат байдал, нийгмийн тусгаарлалтад хүргэдэг олон талт хор уршигтай.

Хамтрагч гэдэгт одоогийн болон өмнөх нөхөр, хамтран амьдрагч, сүйт залуу, найз залуу, болздог залуу, бусад зүрх сэтгэлийн эсвэл бэлгийн холбоотой хүнийг ойлгоно. Хүчирхийлэл гэдэгт аливаа нэг субьект өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэрэглэхийг ойлгоно. Хүчирхийлэл нь хүчтэй өвдөлт, шаналлыг үүсгэдэг, зорилго агуулж, төлөвлөгдсөн үйлдлээр явагддаг. Мөн үйлдэл болон эс үйлдлээр илэрдэг.

Хүчирхийллийн хэлбэрүүд:

  • Бие махбодын хүчирхийлэл – Зодох, түлхэх, боомилох зэрэг шууд халдлага.
  • Сэтгэл санааны хүчирхийлэл – Доромжлох, айлган сүрдүүлэх, хянах, нэр төрийг нь гутаах.
  • Бэлгийн хүчирхийлэл – Хүсээгүй бэлгийн харьцаанд албадах.
  • Эдийн засгийн хүчирхийлэл – Орлогыг нь хянах, ажиллах боломжийг нь хаах, санхүүгийн хараат байдалд оруулах.

Гэрлэсэн, хамтрагчтай байсан эмэгтэйчүүдийн 57.9 % нь хүчирхийлэл (биеийн, сэтгэлзүйн, эдийн засгийн, бэлгийн)-д өртсөн байдаг.

Хүчирхийллийн тархалтын түвшин хүн амын нягтаршил, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод хамгийн өндөр байна.

 

Ийм хэлбэрүүд нь ихэвчлэн давтагддаг бөгөөд хугацаа өнгөрөх тусам даамжрах хандлагатай байдаг.

Хүчирхийллийн шалтгаан нь зөвхөн хүний зан араншингаар хязгаарлагдахгүй. Хүйсийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголт, архидалт, ядуурал, хүүхэд ахуйд үзсэн хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Үүний үр дүнд эмэгтэйчүүд:

  • Айдас, сэтгэл гутрал, түгшүүрт автах
  • Өөртөө итгэх итгэлээ алдах
  • Хүүхдүүдийнх нь сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлэх
  • Нийгмийн амьдралаас тусгаарлагдах  зэрэг олон сөрөг үр дагаварт өртдөг.

НҮБ-ийн судалгаагаар монгол эмэгтэй оролцогчдын 4 хүн тутмын нэг нь хүчирхийллийг “хэрвээ гомдоосон бол зодох нь зөв” гэж үздэг нь тогтоогджээ.

Энэ асуудлыг зөвхөн гэр бүлийн хүрээнд авч үзэх бус, нийгмийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжиж байгаа ч бодит хэрэгжилт, урьдчилан сэргийлэх ажил, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна.

  • Хохирогчдод үнэ төлбөргүй хууль зүйн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх
  • Түр хамгаалах байр, халамжийн үйлчилгээг өргөжүүлэх
  • Эрэгтэйчүүд, залуучуудын хандлагыг өөрчлөх боловсрол олгох
  • Хүчирхийллийг үл тэвчих нийгмийн соёлыг төлөвшүүлэх

Хүчирхийлэл нь хувь хүний бус, нийгмийн асуудал юм. Эмэгтэйчүүд айдас, дарамтаас ангид, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Иймд төр, иргэн, байгууллага бүр хамтран ажиллаж, хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нь бидний хамтын үүрэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00