Dark Light
Нийгэм | 2026-03-06

"ЗҮЙ БУС, ГҮТГЭЛГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ БИД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрдэнэс Монгол ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 
Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” нэгдлийн 18,000 гаруй уурхайчин, инженер, техникийн ажилтан, албан хаагчдын хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтийн сүлжээгээр гүтгэх, мөн нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтэц, орон тоог цомхон, мэргэжлийн болгох шинэчлэлийг буруугаар ойлгуулах оролдлого гарч байгаад харамсаж байна.
Иймэрхүү зүй бус, гүтгэлгийн шинжтэй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа нэг хувь хүнтэй холбоотой гомдол, саналыг олон нийтийн сүлжээгээр бус, холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Нийгмийн сүлжээгээр дамжуулан байгууллагын үйл ажиллагааг харлуулах замаар улс төрийн болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх аливаа оролдлогод бид ажлын бодит үр дүн, санхүүгийн сахилга бат, баялгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах болно.
Манай хамт олны хөдөлмөр шударга ажил, мэргэжлийн хандлага, хамтын ажиллагаа, бодит үр дүнд тулгуурладаг. Гүтгэлэг, дайралтаар бидний бодит ажлыг хэзээ ч үгүйсгэж чадахгүй.Нэгдлийн нэр хүнд, нийт хамт олныхоо хөдөлмөр, зүтгэлийг хамгаалахын төлөө шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хандах болно.
Цөөхөн монголчууд бид эвтэй байж, нэг нэгнээ дэмжиж, хамгаалж, хамтдаа урагшлах ёстой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00