УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга С.Зулпхарын санаачилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-тай хамтран Улаанбаатар хот, Баян-Өлгий, Хөвсгөл, Увс аймгийн зорилтот бүлгийн 1300 өрхөд хүмүүнлэгийн хүнсний тусламж үзүүллээ.
Энэхүү тусламж нь Рамадан сарын утга учрыг эрхэмлэн, нийгмийн зорилтод бүлгийн иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.
Туркийн Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА өмнө нь Баян-Өлгий аймаг дахь Асрамжийн газрын барилгын засвар, дотоод эд хогшилд зориулж 750.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, асруулагчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм.
АДМИН







Нийгэм









