Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 15-ны Ням гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөг гардах бол азтай үзэгчдээс хурдан удмын адуу, хонь, суран эдлэлийн тус бүр нэг, хагас сая төгрөгийн азтан зэрэг олон азтан тодорно.

Т.УНДРАХБАЯР






Нийгэм









