Олон нийтийн сүлжээгээр түгээж буй асуудалтай холбогдуулан Шангри-Ла Төв нь аливаа зүй бус үйлдлийн эсрэг хатуу байр суурьтай болохоо үүгээр мэдэгдэж байна. Бид бүх үйлчлүүлэгч, зочдодоо хүндэтгэлтэй хандаж, аюулгүй, таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг билээ.
Энэ хүрээнд бид барилгын нийтийн зориулалттай хэсгийн аюулгүй байдлын хяналтыг ахин үнэлж, сайжруулж байгаа ба цаашид ч зохих арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах болно.
Шангри-Ла Төвөөр үйлчлүүлж буй хүн бүрийн аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллах нь ямагт бидний нэн тэргүүний зорилго байдаг.

Т.УНДРАХБАЯР







Нийгэм









