Dark Light
Нийгэм | 2026-03-13

Х.НЯМБААТАР: ХЭСГИЙН АХЛАГЧ, ХОРООДЫН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар өнөөдөр Хотын даргад хандан мэдээлэл хийсэн. Хариуд нь Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар өглөө. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “БЗД-ийн төрийн албан хаагчид нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүдэнд жагслаа. Нийслэлд Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна, хөгжихгүй байна гэж ярьж байна. Энэ жил БЗД 186 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж өгнө. Нийслэлийн төсвөөр БЗД-т энэ жил 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, газар нутаг томтой. ААН олонтой, зах худалдааны төв олонтой учраас бид орлогыг бүрэн төвлөрүүлэх арга хэмжээ авч 186 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байна. Харин Сүхбаатар дүүрэг газар нутгийн хэмжээ багатай жижиг дүүрэг мөртлөө нийслэлийн төсөвт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. БЗД-ийн татварын орлогыг нэмэх орон зай бий. Тухайлбал, Богд уулын аманд барьсан тансаг зэрэглэлийн амины орон сууцнуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах ажлын хэсэг гарсан. Өнөөдрийн жагсаал бол татвартай холбоогүй. Харин БЗД-ийн МАН-ын хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаа, зорилготой үйлдэл гэж харж байна. Үүнд оролцож байгаа төрийн албан хаагчдыг энэ үйлдлээ зогсоохгүй бол Төрийн албаны болон бусад хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр шийдвэр гаргана гэдгийг хэлмээр байна.
 
Намын ажил авах гээд байгаа бол Э.Бат-Амгалан хоёулаа намын хурлаа хийгээд хүчээ үзье гэж би хэлсэн. Эсвэл хууль хяналтын байгууллагаар айлгаад хорьж байгаад авч болно гэдэг шүү дээ. Би хотын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах гээд цаг наргүй, 7 хоногийн 7 өдөр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Энхбаяр та сайд Э.Бат-Амгалан болоод түүний төрсөн дүүгийн “Зэс эрдэнийн хувь” ХХК-аараа дамжуулж хулгай хийсэн мөнгө, хохирсон, өлсгөлөн зарласан хүмүүст анхаарлаа хандуулж, шалгахыг хүсэж байна. Э.Бат-Амгаланг хүмүүсээс хулгайлсан мөнгөө өг гэж шаардаж байна. Надад тэр компанийн хувьцаа байхгүй.
 
Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд. Тэгэхгүй гэр бүлийн хүмүүс рүү үдэш, орой зурвас бичээд байх хэрэггүй. Заналхийлж, доромжилсон мессежүүдийг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд гомдол гаргана. Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө. Баянзүрх дүүргийг нэг хүн хувьчилж авч байна. Э.Бат-Амгалан үеэл Ганбаатараа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар томилуулж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00