Dark Light
Нийгэм | 2026-03-25

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН НЭРИЙГ СОЛОНГОСООР БИЧИХ ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас Гадаад хэргийн яаманд уламжилсан хүсэлтийн дагуу Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам, Солонгос хэлний үндэсний хүрээлэн энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр нийслэл “Улаанбаатар” хотыг солонгос хэлээр бичих галигт өөрчлөлт оруулснаа мэдээлэв.

Тухайлбал, суугаа улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд баримт бичгийг боловсруулахдаа Солонгос хэлний үндэсний хүрээлэнгээс лавлагаа авч, Улаанбаатар хотын нэрийг “Ulan Bator”, “울란바토르” хэмээн бичиж ирсэн.

Иймд ЭСЯ-наас суугаа улсын Гадаад харилцааны яаманд хандан Солонгос хэлний үндэсний хүрээлэнд бүртгэлтэй Улаанбаатар хотын нэрийн англи, солонгос галигт өөрчлөлт оруулж, “Ulaanbaatar”, “울란바타르” хэмээн засварлахыг албан ёсоор хүссэн.

Үүнтэй холбогдуулан суугаа улсын Гадаад хэргийн яамнаас "... Монголын тал солонгос зөв бичгийн дүрэм өөрчлөхийг албан ёсоор хүссэн. Мөн Улаанбаатар хотын нэрийг хэрхэн бичих талаар иргэд, олон нийтээс тогтмол асууж байгаа тул энэхүү шийдвэр нь хоёр талын харилцааг хөгжүүлэх, иргэдийн хооронд зөв ойлголтыг түгээхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна ..." хэмээн мэдэгдэв.


Эх сурвалж | Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22