Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-04

АРСЛАН: САЙН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭД ТОХИРСОН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 5-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Өнөөдөр чухал албан тушаалтай хүмүүс анхааралтай байхад илүүдэхгүй. Зарчимгүй шийдвэр гаргахаас болгоомжил. Таныг ашиглахыг оролдож байгаа хүмүүсээс зайгаа барь. Ойр дотнын найз нөхөд, хамт ажиллагсдаас тань мөнгө зээлэхийг гуйж магадгүй. Гэхдээ буцааж өгөх зорилго тэдэнд байхгүй байж магадгүйг тооцоол. Зугаа цэнгэл архи дарснаас аль болох хол байхыг хичээ.
 
Үхэр: Таны уран сэтгэмж, бүтээлч чадвар хүчтэй байх тул сайн ажил олж авна. Бизнесээ явуулахад зарим нэг нөхцөл байдал танд ид шидийн гэмээр сайхан завшаан авчрах болно. Хэдий тийм боловч та залхуу хайнга шинжтэй байвал ямар ч аз идэвхгүй болох байх. Хэтэрхий их ярьж чалчихаас болгоомжил. Чухал нууцаа бусдад алдаж мэднэ.
 
Ихэр: Үргэлж гаргадаг дутагдлаа засаж, шинэ дадал зуршлыг бий болгоход хүчин чармайлт гарга. Энэ тийм амархан бүтэхгүй тул бүү сэтгэлээр уна. Хүмүүсээс зөвлөгөө тусламж авах болон бусдын зөв үзэл бодлын хандлагыг дуурайхаас бүү нэрэлх. Ажил хэрэгч хүмүүс энэ өдөр ердийнхөөсөө илүү эрч хүчтэй байх болно. Их мэдээлэл цуглуулж чадвал та өөрийн авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж чадна.
 
Мэлхий: Амаргүй өдөр байх ч өөрийгөө таагүй байдалд хэн нэгнийг буруутгахаас зайлсхий. Мөнгөний асуудалд мөрөөдөлдөө хэт автаж болохгүй. Үзсэн кино жүжгээ бодит байдлаас хэт хөндий гэдгийг ойлго. Интернет сошиал орчинд хамаг цагаа үрснээс зав гаргаж чаддаггүй хэрэгтэй зүйлээр оролд. Өнөөдөр хайрын харилцаагаа баталгаажуулахын тулд тэвчээр гаргах нь ухаалаг хэрэг болно.
 
Арслан: Сайн гэрээ хэлэлцээр хийхэд тохирсон өдөр. Хэдийгээр бүгд таны төлөвлөснөөр болохгүй ч аливаа саад бэрхшээлийг даван гарах хангалттай эрч хүч байна. Бизнесийн гэрээ хэлэлцээр таны ур чадварыг илүү шалгах байх. Гэнэтийн сайхан зүйл тохиолдоно. Ажил хэргийн уулзалт үр дүнтэй байна. Ажлаа заавал төлөвлөгөөний дагуу хийхийн оронд өөртөө хамгийн тохирно гэж үзсэн аргаар хийж, өөрчлөлт оруулах гээд үз. Энэ нь ажилд зарцуулах цагийг хэмнэх бололтой.
 
Охин: Од эрхсийн нөлөөгөөр ажил төрөлдөө өөрийн давуу талыг харуулж чадна. Хэрвээ таны бизнесийн хамтрагч шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч, энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Хууль бус хэлэлцээр, эрх мэдэлтний үйлдлээс болж ажил хэрэгт таагүй нөхцөл бий болох магадлалтай. Асуудлыг шийдэхгүй удах тусам та илүү ихийг алдах болно.
 
Жинлүүр: Ойлгомжгүй зүйлсээс хол байж хийх ажлаа тодорхой болговол та сайхан боломжийг ашиглаж чадна. Хэн нэгний магтаалын үг таны урам зоригийг нэмэгдүүлж, баяр баясгалан бий болгоно. Хийж дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Төсөөлөн бодох чадвараа ашиглан нэгэн хэвийн уйтгартай байдлаас гарахыг хичээгээрэй. Гэхдээ зав чөлөө ихтэй л биш бол хэт романтик зүйлд автах хэрэггүй.
 
Хилэнц: Таны ажилд тодорхой ахиц гарна. Ажил хэргийн харилцаа сайн байна. Санхүүгийн орлого төлөвлөсөн хэмжээнд байх магадлал байна. Гэхдээ зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө байгаа бол түр харзна. Зарим худал мэдээнд итгэж, сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй үе. Цагийг олж зөв хөдөлбөл мөнгөө өсгөх боломж байна.
 
Нум: Санхүүгийн асуудлаа зохицуулах болон орлогоо өсөн нэмэгдүүлэхэд мэдлэг туршлага хэрэгтэй байгаа бол мэргэжлийн зөвлөгөө ав. Мөнгөө хамгийн чухал гэсэн зүйлдээ зарцуулах нь зүйтэй. Зээл авсан бол зөв зохион байгуулж зарцуулах нь эргэн төлөх боломжийг нээнэ. Шаргуу ажилласнаар нэр алдарт хүрнэ. Шинэ бизнес эхлэх бол сайн хамтрагчтай байж амжилт гаргах боломжтой. Гэхдээ одоогоор ажлаа эхлэхэд хэцүү саад тотгортой мэт санагдана.
 
Матар: Өмнөхөөс илүү үүрэг хариуцлага хүлээх болно. Хувь заяа танд ихийг өгөхөд бэлэн байгаа тул нээлттэй байж, аливаад өөрийн зөв үзэл бодлоос хазайхгүй байхыг хичээгээрэй. Болгоомжтой байж өөрийн гэсэн үзэл бодлоо хамгаалж байх нь амжилтыг дуудна. Уур амьсгал найрсаг бус байх хэдий ч өөрийн боломжоор хүрээллээ тэлж байх нь чухал.
 
Хумх: Гаднаас ирж байгаа мэдээлэлд нээлттэй бөгөөд шүүлтүүртэй ханд. Таны зөн совин шийдэгдээгүй асуудалд хариу олж өгч болох юм. Аз туршсан ажил дээр ажиллах нь зөв ч байж мэднэ. Хэрэв зөвхөн гаднын мэдээлэлд тулгуурлах бол нөөц төлөвлөгөөтэй байх нь зүйтэй. Учрах эрсдэлийг тооцоолох хэрэгтэй байна. Цаг үеийн онцлогт тохируулан хурдтай өөрчлөлт хийх шаардлага гарна.
 
Загас: Ажлыг цагт нь тулгаж хийснээр та хүссэн үр дүндээ хүрч чадахгүйд хүрнэ. Иймээс тухайн цаг үед нь ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажилла. Бодол санаагаа өөр зүйлд бүү хандуул. Түүний оронд тэвчээртэй байж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хай. Бие даасан үзэл бодол таныг өгөөмөр болгож, бусдад ач буян хийх нь сайн үйлс гэдгийг сануулах болно. Таны сэтгэл санааны байдал тодорхойгүй мэт санагдах боловч үнэн хэрэг дээрээ тийм биш байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16