Dark Light
Нийгэм | 2026-08-04

ХОНЬ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Билгийн тооллын 22

2026.08.05 / Лхагва гараг

Зуны адаг хөхөгчин хонь САРЫН
Найман цагаанцагаагчин гахай ӨДӨР

Үс засуулвал:Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх:05.34-20.23

Барилдлага:Үл зохилдох

Шүтэн барилдлага:Мунхрахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 8 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 22, Шийдэм одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:34-20:23. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16