Dark Light
Нийгэм | 2026-06-05

БНКУ-ЫН “FREEDOM HOLDING CORP”-ЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын “Freedom Holding Corp”-ын Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тимур Русланович Турлов Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судалж байгаагаа онцлов.

Түүнчлэн талууд дижитал үйлчилгээ, финтек бүтээгдэхүүн, төлбөрийн дэд бүтцийн хөгжил, зайнаас таньж баталгаажуулах (e-KYC) тогтолцоо, дижитал экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж, туршлага солилцох асуудлаар санал солилцож, санхүүгийн салбарын инновац, технологийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10