Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна.
Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл:
- Эрдэнэбилэгийн Адъяасүрэн
- Жанчивдоржийн Билэгсайхан
- Чулуунбаатарын Батцэнгэл
- Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
- Дашзэвгийн Мягмарсүрэн
- Дагвадоржийн Наранцэцэг
- Сандагийн Од-Эрдэнэ
- Маналжавын Төрманлай
- Гүнчин-Ишийн Энхбаяр
- Лунагийн Энхжин
- Батболдын Энэрэлт
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-335 тоот, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51-265504/
Цахим шуудангийн хаяг: mungunchavkhdas@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
АДМИН







Нийгэм







