Dark Light
Нийгэм | 2026-06-05

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДАХИН ГАЗАР УХСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Холбогдох зөвшөөрөл огт олгогдоогүй байхад газар ухсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан этгээд дахин газар ухаж эхэлсэн байна.
Тус хуулийн этгээд нь энэ оны 5 дугаар сарын 25-нд газар ухаж байхад Хамгаалалтын захиргаанаас зогсоож “Хяналт шалгалт үргэлжилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдэж” байхад ийнхүү хууль зөрчсөн үйлдлээ давтан гаргаж байгаа нь төрийн байгууллагын шаардлага, хууль тогтоомжийг үл тоомсорлосон ноцтой үйлдэл юм.
Уг асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд газар дээр нь ажиллаж, хуульд заасан арга хэмжээг авч байна.
Байгаль орчин, газрын хэвлийг зөвшөөрөлгүйгээр эвдэж сүйтгэсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан аливаа үйлдэлд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно.

Эх сурвалж | Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10