Dark Light
Нийгэм | 2026-06-05

НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ СЭРҮҮХЭН, БОРООТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
 
2026 оны 06-р сарын 05-ны 20 цагаас 06-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +11...+16 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24...+29 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
 
2026 оны 06-р сарын 07-наас 2026 оны 06-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
07-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 9-нөөс нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10