БИЛГИЙН ТООЛЛЫН 21 /2026.06.06 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Наран ургах, шингэх: 04.55-20.47
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
- Суудал: Хий
Аргын тооллын 6 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 21, Тооно одтой, цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал (0ц 8м).
АДМИН







Нийгэм







