Dark Light
Нийгэм | 2026-06-05

ХОНЬ: ШИНЭ БИЗНЕСИЙН БОЛОМЖ ХАЙХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шинэ бизнесийн боломж хайх болно. Худалдан авагч тал болон бизнесийн хамтрагчаа судална. Хамтрагч нар шинэ мэдээ дуулгана. Ажил амжилттай болгох ямар нэгэн санал ирнэ. Та эргэж буцахааргүй их хугацаа зарцуулсан ажлаасаа өөрчлөлт хүснэ. Ажлын дараа нь агаарт алхвал эрч хүч, тамир тэнхээ эргэн ирж сэтгэл тайван болно.

Үхэр: Амралтын өдрөө завгүй, гэхдээ өөрт ашигтайгаар өнгөрүүлэх хэрэгтэй болно. Амралт чөлөөт цагаараа хийх хобби, бүтээлч төсөл төлөвлөгөөнүүддээ анхаар. Бодит байдал бага зэрэг эргэлзээтэй байх хэдий ч таны зөн совин харин яг ононо. Гэр бүлдээ цаг зав сэтгэл зүрхээ зориул. Хайртай хүмүүсээ баярлуулах гэж үнэтэй зүйл хайх хэрэггүй. Зарим сайхан үйл ажиллагаа үнэгүй байдаг юм. Сайн дураараа хүүхдүүддээ ном уншиж өг.

Ихэр: Амар амгалан байдал эерэг өөрчлөлтүүд авчирна. Энэ өдөр та шинэ эд зүйл худалдан авч магадгүй. Хуучин асуудлууд бодлоос гарахгүй зовооно. Танд өөрийгөө бусдад нээн харуулах боломж гарна. Та санаа зовж байгаа асуудлаараа бусадтай ярилц. Хорвоо ертөнцийн хаа нэгтээ хэн нэгэн уйлж болох ч бас хэн нэгэн инээнэ. Гэвч учрал тохиол бүхэн бүгд түр зуурынх байна. 

Мэлхий: Боломжтой бол сайхан амрахыг бод. Хэрэв өнөөдөр заавал ажиллах шаардлагатай бол гэртээ ажлаа авчраад хий. Орой ажлаа эрт дуусгаад чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөө. Таны гэр бүл халуун дулаан уур амьсгалаар харилцана. Гэр бүл, үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх алхам хий. Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа хариуцлагатай байхыг шаардана.

Арслан: Санаа бодлыг тань эсэргүүцэх үед бэлтгэлтэй байж няцаалтаа баримттай бэлд. Тэгснээр та өөрийн зөв зүйтэй болохыг нь нотолж чадна. Уулзалт бизнесийн яриа хэлэлцээрүүд таны сэтгэлийг ихээр зовооно. Учир нь хүмүүсээр зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй байх үе. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Мөн ойр дотнын тусламж хүссэн хэн нэгэнд чин сэтгэлээсээ ханд. 

Охин: Аялал зугаалгаар явах, олныг хамарсан арга хэмжээнд оролцох зэрэг нь танд ажлаа түр мартах боломж өгнө. Өөрийгөө хааяа амраах хэрэгтэй. Хосуудын хувьд романтик харьцаа таатай хэвээр байх болно. Харин ганц бие хүмүүст найзаараа дамжуулан зохион байгуулсан болзоо нь амжилт авчирч магадгүй.Таны гол давуу тал зөн билиг байх тул совиндоо итгэ. Гэвч төсөөлөн бодох чадвар чинь бодит байдалд нөлөөлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Эрүүл мэндээ сайн анхаарч, чанартай хоол унд идэж, эрч хүчээ сэлбэ. 

Жинлүүр: Та зөн билэг, совин мөрөөдөлдөө хөтлөгдвөл илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Амралтын өдөр та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй. Хамаатан садан эсвэл найз нөхдийн уулзалт болох магадлалтай. Хамтдаа зугаалахад таатай өдөр байх болно. Хайр сэтгэлийн харьцаа амжилттай байна. 

Хилэнц: Таны бүх үйлдэл төгс байх албагүй. Жижиг асуудлууд тохиолдсон ч үүнд хэтэрхий их анхаарал хандуулсны хэрэггүй. Гол зүйлдээ л анхаарлаа хандуул. Багасаж буй орлого санаагаар унагаж магадгүй. Таны гаргаж байгаа хүчин чармайлтаас шалтгаалан удахгүй сайн санал ирнэ. Өөрийн үзэл бодлоо хуваалцах тал дээр өөртөө итгэлтэй бай.

Нум: Өнөөдөр таны хувьд мэдрэмжтэй өдөр байж болох тул гэр орны асуудал, хайртай хүмүүстээ анхаарал тавихаар төлөвлө. Гэр бүлээрээ хамт сууж тайван хооллох, амьдардаг орон байрандаа жижиг том шинэчлэл хийх эсвэл амралт төлөвлөх зэргээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх эхлэлийг тавихад амархан байх болно. Цагийг тайван энгийн өнгөрөөхийг хичээ. Хайртай хүнээ халамжлахад цаг гарга. 

Матар: Бүх л өдрийн турш та гэр орны ажилд дарагдаж өнгөрүүлнэ. Өдрийн төгсгөлд гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Хөрөнгө мөнгөө хамаагүй зүйлд зарцуулж эрсдэлтэй байдалд өөрийгөө оруулах хэрэггүй. Гол анхаарах зүйл зайлшгүй шаардлагаа зөв тодорхойлох арга байна. Хүлээцтэй зан болон хяналттай төлөвлөгөө таны өмнө шинэ боломж нээнэ.

Хумх: Өнөөдөр урлагийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэн үзэх нь цагийг сайхан өнгөрүүлэх зөв сонголт болно. Ойр дотнын хүмүүсээ халамжлах нь сайн үр нөлөөтэй байна. Өөрийнхөө эрүүл мэндээ анхаар хэрэгтэйг битгий мартаарай. Цаг агаар дулаан байгаа ч халдварт өвчнөөс сэргийлж, болгоомжил. 

Загас: Тусламж дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө хэрэгтэй болно. Таны гэр бүлд байсан асуудлууд алга болж харилцааны өнгө аясыг өөрчилнө. Өнөөдөр зугаалгаар явж байгалийн сайханд амрахад тохирох үе. Ганцаар байж амрахад цаг зав гарга. Бясалгал хийж тайвшрах хэрэгтэй үе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10