Dark Light
Нийгэм | 2026-06-06

ХАМТАРСАН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөл /2026.06.05/ хуралдлаа. 
Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хооронд байгуулсан “Монгол, Хятад Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтарсан зохицуулах, хамтарсан гүйцэтгэх болон хамтарсан менежментийн зөвлөлүүд хуралдаж, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой асуудлуудыг хэлэлцэв.
Хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, транзит тээврийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөө боловсруулах, гарцын хил холболт болон хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцлээ.
Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монголын талын дарга Б.Мөнх-Оргил хэлэхдээ, “Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үндсэн гарцын хил холболтын цэгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хил дамнасан байгууламжийн зураг төсөл боловсруулах, бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах хүртэл хугацаанд бүсийг туршилтын журмаар түр нээн ажиллуулах боломж бүрдэхийг онцоллоо.
Тэрээр энэхүү зохицуулалт нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хил орчмын эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг эрчимжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг татах, улмаар бүс нутгийн болон улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн ажлын хэсгийн гишүүдэд санал, дүгнэлт боловсруулахдаа бодит нөхцөл байдалд тулгуурлан ажиллах, газар дээр нь ажиллаж үнэлгээ дүгнэлт гаргах, хариуцлагатай, шуурхай ажиллах үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10