Dark Light
Нийгэм | 2026-06-06

ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
7, 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
 
2026 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. 
 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12...+17 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
 
2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 9-нөөс нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00