2026 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон улс оронд болж буй өөрчлөлтөөс туршлага судлах бизнесийн үйл ажиллагаанд ашиг авчрах болно. Амьдралд тохиолдож байгаа зүйлсийн цаана юу болж байгааг олж тогтоо. Дотоод эрч хүчээ сэргээхийн тулд өөртөө цаг гарга. Өнөөдөр нэлээд ганцаардах мэдрэмж төрнө. Алс хол байгаа хайртай хүнээ санах нь таныг нэлээд гунигт автуулах бололтой. Гэхдээ сайхан дурсамжаа бодон, ирээдүйгээ сайнаар төсөөл.
Үхэр: Хайртай хүнтэйгээ хамт байхдаа хөгжилтэй байна. Өнөөдөр эрүүл мэнддээ илүү санаа тавихад илүүдэхгүй. Халдварт өвчнөөс болгоомжилж, зөв дэглэмтэй байх нь чухал шүү. Учир нь энэ үед биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч байх магадлалтай. Ойрын дотнын найз тань туслалцаа хүснэ. Боломжтой бол тэдэнд шаардлагатай гарсан үед нь нуруугаа харуулах хэрэггүй.
Ихэр: Эрүүл мэндээ сайн анхаар. Танд биеийн дасгал хөдөлгөөн хэрэгтэй байна. Чухал найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмждээ анхаар. Хайр дурлалын харилцаа нэг шат ахиж магадгүй. Хайртай хүнийхээ төлөвлөгөөг сонсохгүйгээр өөрийн санаагаа тулгахгүй байх нь хамгийн ухаалаг сонголт. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд өсөлт болон сайн зүйлүүд ирнэ гэдгийг од эрхэс билэгдэж байна.
Мэлхий: Өнөөдөр гэртээ засвар хийхэд тааламжтай. Энэ өдөр танайд олон хүн зочилж болно. Эцэст нь та бүхэл өдөр сайхан байсан ч тийм сэтгэл дүүрэн үлдэхгүй бололтой. Хайр дурлалын шинэ харилцаа тогтоох гэж яарах хэрэггүй. Эцэг эхчүүд хүүхдүүдийн сургалттай холбоотой төлбөрийг төлөх шаардлагатай байгаа тул хичээнэ. Ямар нэг арга хэмжээ зохиох байсан бол бүтэлгүйтэж мэдэхээр байна. Гэр болон үнэ цэнтэй зүйлээ сайн харж хандаарай.
Арслан: Уулзалт болоход таатай өдөр. Илэн далангүй мөн халуун дулаан уур амьсгал таны харилцааг дээшлүүлж өгнө. Хуучны найзууд тань таныг дурсах болно. Чөлөөт цаг гарвал биеэ амраа. Эрүүл агаарт явган зугаал. Мөн өөрийн санаа зовж буй зүйлдээ анхаарал тавихад заавал цаг гарга. Эрч хүч нэмэгдэх хэдий ч нөөц бололцоогоо хэтрүүлэх хэрэггүй.
Охин: Идэвхтэй амралтаар дотоод эрч хүчээ сэргээ. Ном уншиж, мэдлэгийг уламжлалт аргаар олж ав. Өнөөдөр удаан хугацаанд дурсагдаж таатай сэтгэгдэл үлдээх сонирхолтой хүнтэй таарч мэдэх юм. Энэ өдөр тохиолдох бүхий л адал явдал тааламжтайгаар төгсөх болно. Өөрийгөө хэт баригдмал байдлаас чөлөөл. Бусдын сайн сайхан байдалд атаархахын оронд зүгээр л таларх. Хэн нэгэн хүний дам ярианд итгэхгүй байх хэрэгтэй үе.
Жинлүүр: Гэр бүлдээ анхаар. Чөлөөт цаг гарвал сайн амрахаа бүү мартаарай. Хайртай хүний тань халамж таны сэтгэлийг дулаацуулах бөгөөд гэр бүлээсээ аз жаргалыг мэдрэх болно. Олон улсын хэмжээнд болох үйл явдал эсвэл гэнэтийн өөрчлөлт амьдрал ахуйд чинь далдуур нөлөөлөх байдал гүнзгийрч байна. Сонор соргог байгаарай.
Хилэнц: Ойр дотнын харилцаа муудаж болзошгүй. Ажил албаны ачааллаас болон ойр дотно хүмүүс тань урам хугарна. Иймээс анхаарал хандуулж, гэр бүлтэйгээ хамт байх хэрэгтэй. Өөрийгөө сэтгэл зүйн талаас нь хамгаалж болж буй үйл явдалд тайван хандах хэрэгтэй. Ганц бие эрчүүд санаандгүй хүнтэй танилцан удаан хугацааны турш холбоотой болж болзошгүй.
Нум: Гэрээсээ гарч, гадуур зугаал. Эргэн тойрноо сайн мэдэрч, сонирхолтой амьдарч, мөрөөдлөө хэсэг ч болтугай биелүүлэхийг хичээ. Ойр дотнын хүмүүстээ өөрийнхөөрөө байх боломж өг. Өнөөдөр хосууд сайн ярилцаж чадвал хайрын харилцаа улам дотно болох болно. Эрүүл мэндийнхээ төлөө зарим зүйлийг тэвчих хэрэг гарна. Хоолны дэглэмдээ анхаарч, хэт их идэхээс сэргийл. Сайн унтаж амарч, иог бясалгал хийх нь танд тустай.
Матар: Ямар нэг дуртай зүйлээ хийж цагийг гэртээ зугаатай өнгөрүүл. Гэр орноо цэвэрлэх мөн өөрийн санаанд хүрэх хүртэл ямарваа нэг амархан зүйлийг засаж өнгөрөө. Гадуур зугаалах болон дуртай хоолоо хийх нь гэр бүлийн хүрээнд гайхалтай зүйл байна. Цэвэр агаарт зугаалан, амьдралаа амархнаар төсөөлөх хэрэгтэй. Энэ цаг үед романтик харилцаа холбоотой учирч болох ба энэ нь хамгийн сонирхолтой учрал болох юм.
Хумх: Хайр дурлал болон найз нөхөрлөлөөс сайхан мэдрэмж цаг хором бүрд урссаар л байх болно. Эдгээр мэдрэмжүүдийн туслалцаатайгаар та аливааг хийж бүтээхдээ туйлын урам зоригтой байж, хүссэн болгондоо хүрч чадна. Өдрийн ихэнхийг гэр бүлдээ зориул. Өөрийн гэсэн хувийн бизнесээ эхэлж ч магадгүй. Залуу хүмүүс хайрын болзоонд явна. Олныг хамарсан үйл ажиллагаа ихсэж байна. Гадаад төрхөө анхаар.
Загас: Ойр дотнын хүндээ сэтгэл дундуур байгаа асуудлаа шийдвэрлэх талаар алхам хийнэ. Хайртай хүнээсээ юуг ч нуух хэрэггүй. Илэн далангүй ярилц. Өнөөдрийн түр зуурын бэрхшээлд сандрах хэрэггүй. Танаас туршлагатай хэн нэгнээс суралцахдаа үргэлж бэлэн бай. Олон нийтийн ажилд оролцож, санаа нийлэх хүмүүстэй цагийг өнгөрөөх нь илүү эерэг байдлыг танд авчрах болно.
АДМИН







Нийгэм







