Dark Light
Нийгэм | 2026-06-07

7 ДҮҮРГИЙН ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД 1917 ӨРХ СУУРЬШИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн үерийн эрсдэл бүхий 8 цэгт /2026.06.06/ ажиллалаа. Мөн Туул голын Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэлх 7, Маршалын гүүрээс Сонсголонгийн гүүр, Хадан хясаа хүртэлх 4 байршлын үер усны аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцсан юм.

Нийслэлийн Сэлбэ, Дунд гол, Туул голын эрэг дагуу болон Сүхбаатар дүүргийн 13,14-р хороо Дарь эх, Улиастай орчим, Чингэлтэй дүүргийн зарим хэсэг үерийн эрсдэл өндөртэй бүсэд тооцогддог. 

ОБЕГ-ын мэдээлснээр, нийслэлийн 7 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд нийт 1917 өрх суурьшиж байна. Өнгөрсөн 2025 онд 143 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Цаашид эрсдэлтэй бүсэд буусан бүх өрхийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр  ажиллаж байна. 

УЦУОШГ-ын урьдчилсан мэдээгээр 2026 оны зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, голуудын усны түвшин эрс нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, Туул голын түвшин 248 см, Сэлбэ голын түвшин 90 см-ээр тус тус нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Иймд,  дулааны улирал эхэлж, иргэд голын эрэг дагуу амарч зугаалах хөдөлгөөн эрс ихсэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжлүүлэх, урьдчилан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Онцгой байдлын албаны зүгээс хүүхдийг харгалзах хүнгүй явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохоос татгалзах зэргийг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10