Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2026.06.07/ байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо найман голомтын 39 өрхийн 411 /Булган-154, Үенч-257/ болсон байна.
Үүнээс 318 малыг /Булган-61, Үенч-257/ устгалд оруулжээ. Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байна.
"САТ-1" хэв шинжийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй.
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна.
Одоогоор Мөст сумын нутаг Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын нутаг Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөлд хамгаалалтын бүс гаргаад байна.
Зэргэлдээх Баян-өлгий аймагт халдварын тархалт өндөр байгаа учраас тус аймгийн сумуудтай болон голомтын бүс нутагтай хил залгаа сумдын малчид иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна.
|
Эх сурвалж
| Ховд аймгийн засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм






