Dark Light
Нийгэм | 2026-06-07

ЖИНЛҮҮР: ЭРЧ ХҮЧЭЭР БЯЛХАХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Мөнгөн орлого орж ирэх нь удаан байх хэдий ч сайжирч байгаа нь мэдрэгдэнэ. Мэдээлэл болон туршлага солилцоход таатай өдөр. Аялал, жуулчлал, албан томилолтоор явахад тааламжтай. Танд үр ашигтай үйл ажиллагаанд оролцоорой. Энэ өдөр хайр сэтгэл, янаг амрагийн харилцаа холбоо тогтооход тохиромжтой. Холбоо харилцаа сайн байх ч өөр хэн нэгний хэрэгцээг хангах шаардлагагүй мэт сэтгэгдлийг танд төрүүлэх болно.

Үхэр: Гадаад улс руу боловсролоо дээшлүүлэх болон арилжааны наймаа хийх зорилгоор явах бололтой. Хэрэгтэй өөрчлөлт, шинэчлэлт хийхэд тохирсон үе. Боломж гарвал бусдаас тусламж ав. Хэдийгээр хайр дурлалын харилцаа тань их цаг зарцуулах шаардлага үүсгэх ч гэлээ ажилдаа л анхаарал хандуул. Гэхдээ багахан атугай чөлөөт цаг гарган хайрттайгаа цуг романтик үдшийг өнгөрөөхийг хичээ. Урьд байсан хайр дурлалын сайхан харьцаагаа эргэн сэргээ.

Ихэр: Энэ бол таны хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго хүсэл эрмэлзэлд тань дэвшил авчрах боломжуудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай. Дараа нь юу болох эсэхэд санаа зоволгүй урдаа байгаа зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж ажилла. Хэрэв энэ үед та хувиа бодохоос илүү нийтэч зантай байх юм бол таны ур чадварыг хүмүүс илүү үнэлэх болно. Мэдээлэл болон нэр нөлөө дутагдаж байгааг мэдэрч эхэлнэ.

Мэлхий: Энэ өдөр уян хатан шийдвэр гаргаж, хүлээцтэй байж чадвал нэр хүнд тань мэдэгдэхүйц бэхэжнэ. Гэрээний биелэлтдээ анхаарч, үр дүнгээ эргэж харах цаг иржээ. Өндөр хүлээлт бэрх дарамт бий болгоно. Энэ өдөр тусах өвчин эдгэхгүй удаашрах бололтой. Тиймээс өөрийгөө сувилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Арслан: Мөнгөний асуудлаас болж дарамттай байх бөгөөд санхүүгийн тусламж тал талаас хайхад хүрнэ. Олны дотор ч тусламж хүсэж байгаа хүн олон байна. Хэн нэгэнд тусалснаар мөнгөөр худалдаж авч чадахгүй өөрийн гэсэн үнэт зүйлийг олж авна. Ажил хэрэгт таныг дарамт угтах бөгөөд хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй ч хэтэрхий хүндээр бодох хэрэггүй. Асуудлыг аль болох тойрон гарч, чухал ажил үүргээ дуусгахыг хичээвэл танд ашигтай байна.

Охин: Оюуны ухаан шаардсан нарийн ажлыг гүйцэтгэхдээ анхаарлаа төвлөрүүл. Өмнөх идэвх чармайлтгүй байдал амжилтад саад болж болох авч яг одоо таны оюун ухаан хурц сэргэг байна. Мөн эд материал, мөнгөн хөрөнгийн асуудал ч хэрхэн илүү их орлого олох вэ гэдэг дээр төвлөрөх шаардлага бий болгоно. Энэ үед тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж чадвал та амжилт олох болно. 

Жинлүүр: Эрч хүчээр бялхах болно. Ашиг хонжоо олох, эртний хүслээ гүйцэлдүүлэх эсвэл гэнэтийн таатай мэдээ сонсож болзошгүй. Харин та өнөөдөр хэтэрхий их мөнгө үрвэл санхүүгийн асуудал таны санааг удахгүй зовоож эхлэх байх. Гэхдээ саад бэрхшээл зүгээр л цаг хугацааны асуудал байх болно. Өөрийнхөө амьдралын дутагдалтай талыг нөхөхийн тулд нэг талбарт хэтэрхий их төвлөрч байгаа эсэхээ сайн бодож үзээрэй.

Хилэнц: Зөв хүрээлэлтэй, бие даасан бодолтой хүмүүс бусдад хүчтэй нөлөөлнө. Гэхдээ ажил хэрэгт санаандгүй нөхцөл байдал санаа зовох байдал үүсгэж магадгүй. Хэрэв олдож буй мэдээллээ үнэн эсэхийг нь мэдэхгүй байгаа бол бусдад ярьсны хэрэггүй. Тайван байх нь бүгдийг эвтэйхэн зохицуулахад чухлаар нөлөөлнө. Мэдээлэл худал цуурхал байж ч мэднэ. Алдаагаа хурдан зассан хүмүүс өмнөхөөсөө илүү их ашиг олж болох юм.

Нум: Эргэн тойронд будилаан дэгдэж хамгийн тодорхой төлөвлөгөөг ч бусдад ойлгуулахад амаргүй байж магадгүй. Хэт хөнгөн загнах хэрэггүй. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм. Алсын хараатай, зорилго тэмүүлэлтэй байх нь бусадтай харьцах харьцааг бэхжүүлж, нэр хүндийг өсгөх болно. Өнөөдөр сайхан зан аашаа ил гаргах үе биш бололтой.

Матар: Өнөөдөр бүх зүйл төлөвлөгөөний дагуу байгаа эсэхийг нягтал. Таныг од эрхэс ивээх тул хамтын болон үл хөдлөх хөрөнгийн асуудал танд ашигтай шийдэгдэнэ. Туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах боломж гарах болно. Түнш болон хөрөнгө оруулагчаас сайхан санал хүлээж авах магадлалтай. Ажлын байр олноор гаргах болон нийгэмд тустай шинэлэг санаачилга дэмжлэг авна.

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр та хүчтэй мэдрэмжтэй байна. Энэ шинж чанар танд ямар ч төрлийн худалдааны гэрээ хэлэлцээрийг амжилттай бүтээх боломж олгоно. Анхаарлаа хандуулах хэд хэдэн асуудал гарч мэдэх юм. Өдрийн сүүлээс илүүтэйгээр өглөөний цагаар та хичээл зүтгэлээ гаргаж чадвал амжилттай үр дүн бий болно.

Загас: Гэнэтийн мэдээлэл эсвэл өрсөлдөгчийн санаачилга газар авна. Магадгүй зарим нэг шийдвэрээ өөрчлөх шаардлага гарч ирэх байх. Бизнесийн асуудал амаргүй нөхцөл байдал тулгана. Гэхдээ асуудлыг шийдэхэд танаас тийм ч их хичээл зүтгэл гарахгүй. Тэвчээртэй байхад суралц. Шинэ түншүүдтэй харьцахдаа анхааралтай бай. Худал үгэнд хууртахаас сэргийл. Урьдын адил ирээдүйд үр ашиг нь ирэх, үнэ цэнэ нь нэмэгдэх төлөвлөгөөндөө л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10