Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян мандах уул” гэх газарт хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид шуурхай ажиллан бүрэн унтраалаа.
Тодруулбал, түймрийн дуудлагыг зургадугаар сарын 7-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид болон Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 2 дугаар заставын нийт 16 алба хаагч, гурван автомашины бүрэлдэхүүнтэйгээр түймэр унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Алба хаагчид тасралтгүй ажилласны үр дүнд түймрийг зургаадугаар сарын 8-ны өдрийн 06:50 цагт цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 2500 га орчим талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






