Dark Light
Нийгэм | 2026-06-08

ЭЕШ-Д 49 МЯНГАН ШАЛГУУЛАГЧ БЭЛТГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувийг энэ оны төгсөгчид, 13 хувийг өмнөх оны төгсөгчид эзэлж байна.

Шалгуулагчдын хүйсийн харьцааг авч үзвэл 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй байгаа бол нийт бүртгүүлэгчдийн 53.2 хувь нь нийслэлд, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ.

Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөө өрсөлдөх шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн хичээлийн шалгалтаар эхлэх бөгөөд мөн өдөр Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм.

Шалгалтын үргэлжлэх хугацааны хувьд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ.

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдыг шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг анхааруулжээ.

Энэ жилийн хувьд шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлалын хичээлүүдийг хамгийн олноор сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.

Ийнхүү 49 мянга гаруй сурагч, төгсөгч дээд боловсрол эзэмших эрхийн төлөө өрсөлдөх Элсэлтийн шалгалтын бэлтгэл ажил улсын хэмжээнд хангагдаж байгаа бөгөөд шалгалт эхлэхэд хоёр долоо хоног гаруйн хугацаа үлдээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10