Dark Light
Нийгэм | 2026-06-09

54 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АВТОМАШИНЫ ТӨМӨР ХИЙЦЭД ХАВЧУУЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ Суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 06 дугаар сарын 08-ны өдрийн 20:35 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин,  Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын  “Toyota Prius” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж,  “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашины зорчигч иргэн Г (54 настай, эрэгтэй) зүүн хөл хэсгээрээ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00