Dark Light
Нийгэм | 2026-06-09

БОГДХАН УУЛАНД ХОРТОН ШАВЖ УСТГАЛЫН БАКТЕРИЙН БЭЛДМЭЛ ЦАЦНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиа микробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна.

Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм. Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг. Иймээс хөнөөлт шавжийн голомтыг бууруулах, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

Иймд иргэд та бүхнийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагааг хийхгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зөвлөж байна. 


Эх сурвалж | Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10