Dark Light
Нийгэм | 2026-06-09

ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН АЖИЛЛУУЛДАГ UP COFFEE SHOP

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Автобусанд зорчих, ажилд орох, бие даан орлого олох… Энэ бүгд таны хувьд энгийн л зүйл шиг санагдаж байна уу? Жирийн хүний өдөр тутамдаа хийдэг эдгээр үйлдлүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар том даваа гэдгийг та нэг анхаарч бодож үзэж байсан уу?
 
Тусгай хэрэгцээт иргэдийн дийлэнх нь гэртээ үлдэж, амьдралыг цонхны цаанаас л хардаг нь бидний зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйл мөн юм.
 
“Түгээмэл хөгжил” төв нь тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэхүү төвийн дэргэдэх “UP Coffee shop” нь олон ч хөгжлийн бэрхшээлтэй залууст ажлын байр бий болгож чадсан билээ.
 
Ийнхүү тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдөр улам өргөжин тэлж, catering үйлчилгээгээ эхлүүлэхээр зорьж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Ингэснээр илүү олон ажлын байр бий болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх том алхам болж байна.
 
Энэхүү ажлын хүрээнд хамтын санхүүжилтийн платформ Fundea.mn дээр “Хүртээмжтэй нийгмийн төлөөх нэг аяга кофе” төслөө байршуулжээ. Энэхүү төслийн хүрээнд UP coffee shop-ын Тэдний нийгэмд оролцоотой байдлыг дэмжихийг хүсвэл уг сайтаар нэвтэрч хандив өгөх нь хэн бүхэнд нээлттэй. Таны өгсөн дэмжлэг тэдэнд хэрэгцээт тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авахад зарцуулагдах юм.
 
Хүртээмжтэй нийгмийг зөвхөн төр, байгууллага эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө дангаараа бүтээх боломжгүй. Харин иргэн бүрийн өдөр тутмын сонголт, жижиг дэмжлэгүүд нийлж том өөрчлөлтийг бий болгодог.
 
Хамтдаа санхүүжүүлцгээе!

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10