2026 оны 06 дугаар сарын 09-ний 14:00 цагийн байдлаар:
Нэн их болон их хуурайшилттай: Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хуурайшилт их болон нэн их байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
- Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
- Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
- Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм







