Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал,
- Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч томилохоор төлөвлөсөн байна.
- Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
- Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
- Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
- Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч;
Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнжүүлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтээс гарч буй саналыг тусгаж ажиллах үүргийг Зохицуулагч нар хүлээх юм байна.
АДМИН








Нийгэм







