Dark Light
Нийгэм | 2026-06-10

НУМ: ОД ЭРХСИЙН ТОХИОЛ ЭНЭ ӨДРИЙГ СОНИРХОЛТОЙ БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнгөрсөн бухимдлыг эргэн сөхвөл хэрүүл маргаан өдөөнө. Аливаа зөрчлийг яриа хэлэлцээр, харилцан буулт хийж даван туул. Сэтгэлийн хөдөлгөөн ихсэх нь зөрчлийг дэвэргэнэ. Хөрөнгө мөнгө татах боломж олгох хэд хэдэн завшаан гарч ирэх болно. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн төлөө аз од ба удирдах чадварыг хослуул. Удахгүй амжилтад хүрэх болно. 

Үхэр: Бүтээлч ажил хийж туршлага хуримтлуулах нь танд ээлтэй байна. Шинэ санаачилга хэрэгжүүлэх, дэвшилтэт арга барил ашиглах зэрэг нь сайшаал хүртэх болно. Гэр бүлийн хүрээнд харилцан үл ойлголцол гарах магадлалтай байна. Үнэтэй эд зүйл худалдан авах бол нэг их яараад байхын шаардлагагүй. Үрсэн мөнгөнийхөө хойноос та удаан хугацааны туршид харамсах магадгүй бололтой. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь асуудлыг шийдэх хамгийн энгийн арга гэдгийг сана. 

Ихэр: Урьд нь бүтэшгүй мэт санагдаж байсан зарим зүйлийг төвөггүй шийдэж чадна. Өнөөдөр санал нийлдэггүй хүмүүсээс ч бүү зай барь. Алдааг өөрөөсөө эхлээд хай. Зарим хүмүүс ажлаасаа сэтгэл ханамжтай байдлыг мэдэрч чадахгүй бололтой. Таны ажил хэрэг бусдын тусламж авах шаардлагатай болсон үед олон зүйл ухаарч мэднэ. Иймээс цаг алдахаасаа өмнө өдөр тутам өмнөх ажилдаа байнга анхаарал тавь. Зарим эргэлзээтэй байсан асуудалд амжилттай дүгнэлт нотолгоо гаргавал үр дүн дээшилнэ. 

Мэлхий: Ажлын тун завгүй хуваарьтай байх бололтой. Санхүүгийн тооцоо төлөвлөгөөндөө эргэж өөрчлөлт хийх шаардлага гарна. Сонголт болгон дээр ямар арга зам нь хамгийн чухал гэдгийг мэдрэх хэрэгтэй болно. Өнөөдөр гарч ирэх хууран мэхлэлт, хуурамч байдлууд нь таныг шийдвэр гаргахаасаа өмнө бүх нөхцөл байдлыг нарийвчлан сайн судалж үзэх хэрэгтэйг сануулах болно. Өөрийнхөө хүсэхгүй байгаа асуудлын талаар хэлэлцэх нь танд залхмаар байх бололтой. Өөртөө итгэлтэй байж аль сонголтыг хийхээ шийд. 

Арслан: Өвөрмөц хүмүүсийн дотоод ертөнцтэй гүнзгий танилцаж мэдэх нь танд маш чухал үе. Зүүд зөнтэй байх бөгөөд хүсэл биелнэ. Шийдвэр гаргахад амаргүй зүйл тохиолдоно. Дотоод сэтгэлээ сонсож, зөн билгээ дагахад алдахгүй. Тайван бус түгшүүртэй байвал өөртөө хяналт сайн тавь. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй байдал нь эсрэг хүйсийн хүнтэй харилцахад хүндрэл үүсгэнэ. 

Охин: Өнөөдөр үнэхээр завгүй өдөр болж өнгөрөх бололтой. Ялангуяа чухал ажлын гол үүрэг хүлээсэн хүмүүс ачаалал ихтэй байна. Томоохон хэмжээний төсөл төлөвлөгөө анхаарлыг тань татах хандлагатай байна.Хуурамч хандлагууд нь мэргэжлийн чармайлтаас боломжийг олж авах мөн санхүүтэй холбогдоход хүчтэй нөлөөлнө. Иймээс бизнес эрхлэгч нар уг хандлагыг илрүүлэхийн тулд анхааралтай ажиллаарай. Бүх зүйл ном ёсоор байгаа эсэхийг шинээр шалгаарай. Хэр удаан хамт байгаа гэдгээ хайхралгүй найзууддаа мөнгө зээлэхээс түдгэлзэх хэрэгтэй.

Жинлүүр: Сайтар бодож тунгаах нь үүнд хамгийн чухал. Яг энэ өдөр хувийн амьдрал дахь асуудлуудаа шийдэхэд тохиромжтой байх болно. Шинээр хэн нэгэнтэй танилцах нь нэг их хүсээд байхаар зүйл биш. Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг анхааралтай судлах ёстойг бүү мартаарай. Шинэ төсөл хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрийг дуусгахаас зайлсхий. Асуудлыг өөрийн мэддэг уламжлалт аргуудаар хугацаанд нь шийд. Ухаан санаагаа төвлөрүүлж хэрэггүй зүйлд хүчээ барахаас сэргийл. 

Хилэнц: Олон нөлөөллөөс болж шинэ зүйлтэй танилцахад саад бий болно. Сэтгэл санааны огцом өөрчлөлт гарах болон ухаан бодол тогтворгүй байх нь ямар ч амжилтад хүргэхгүй. Муу нөхцөл байдалд анхааралтай ханд. Төлөвлөгөө өөрчлөгдөнө. Гэвч энэ бүхэн зөвхөн өнгөц асуудал байж болох юм. Энэ үед үнэтэй бараа худалдаж авах боловч удахгүй таалагдахгүй болж магадгүй. Тиймээс зайлшгүй худалдаж авах зүйлдээ л мөнгө зарцуул. 

Нум: Од эрхсийн тохиол энэ өдрийг сонирхолтой болгох болно. Од эрхсийн зарим шилжилт таны харилцаанд нөлөө үзүүлэх бололтой. Таны оюун ухаан сэргэг байх тул гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Бизнесийн яриа хэлэлцээр танд мөнгө олох гайхалтай боломж өгөх болно. Харин өөртөө сайн анхаарал тавьж чадахгүй бол байр сууриндаа эргэлзэхэд хүрч мэднэ. 

Матар: Өнөөдөр сайн муу олон үйл явдал давхацсан өдөр байх болно. Таны бодол санаа үг хэл маш хурц байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Яарсан шийдвэрээр буруу алхам хийж хамт ажиллагсдынхаа итгэлийг алдаж болзошгүй. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очно гэдэгт итгээрэй. Өөрийн мөрөөдлөөрөө амьдарч, хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсэж байгаа бол сонирхолтой аялал төлөвлө.

Хумх: Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах үүрэг авсан хүмүүсийн ажил төлөвлөсөн ёсоор явагдах болно. Өнөөдөр сонирхолтой сэдвээр маргалдаж, яриа өрнүүлэх бололтой. Оюун санаандаа ирээдүйд болох үйл явцыг мэдрэх болно. Шийдэмгий бус байдал эсвэл будилаан үймээн өнөөдөр таны хамгийн том дайсан байна. Эргэн тойронд итгэлийг тань дааж чадахгүй хүмүүс байгаа гэдгийг сана. 

Загас: Од эрхсийн байршил таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Өнөөдөр таны авьяас чадварыг сорьсон амаргүй өдөр болох бөгөөд ямар нэг алдаа эндэгдэл санамсаргүй үйлдлүүд нэлээд эргэлзээтэй байдалд оруулах болно. Хэдийгээр өдөр тутмын ажил тань танд уйтгартай санагдаж болох ч шинэ ажил хайх эсвэл өөртөө сатаарах зав өгөх хэрэггүй. Өөрчлөлт хийх шийдвэр тань олон шалтгаан дээр суурилах ч илүү дээр тав тухыг эрж хайх нь чухал байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16