Dark Light
Нийгэм | 2026-06-10

УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ 5 САРААР ХАСЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв. Үүнд:
- Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
- Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 5 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов.
- Аймгийн арслан цолтой Я.Бумбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
- Я.Бумбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 1 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов.

Эх сурвалж | МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16