Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 12 дугаар хуралдаан өнөөдөр болж, үнэт цаасны бүртгэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын сангийн бүртгэл, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх үйл ажиллагаатай холбоотой нийт 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар 3 хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанид гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдан авах, худалдах, зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор боллоо. Мөн хуралдаанаар 7 компанид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий хоёр иргэнд үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн юм.
Харин нэр бүхий 6 хуулийн этгээдийн банк бус санхүүгийн, даатгалын төлөөлөгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
|
Эх сурвалж
| Санхүүгийн Зохицуулах Хороо
|
АДМИН








Нийгэм







