Dark Light
Нийгэм | 2026-06-11

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ VII САРД ЗАРЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал, нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийн нэг “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана. “Улаанбаатар Метро” төслийн санхүүжилтийг босгоход Их Британийн экспортын санхүүжилтийн байгууллага UK Export Finance-тай хамтрах боломжтой. Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар Метро” төслийг хугацаа алдалгүй урагшлуулна. Улаанбаатарыг хот хүндээ ээлтэй, ногоон байгууламжтай хот болгохыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаагаа дурдлаа.

Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн хотын бодлогыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16