БИЛГИЙН ТООЛЛЫН 27 /2026.06.12/ БААСАН ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Наран ургах, шингэх: 04.53-20.51
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Уул
Аргын тооллын 6 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 27, Гоё хүүхэн одтой, улаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







