2026 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны санааг зовоож байсан ямар нэг асуудал хяналтаас гарч тайван бус байлгах болно. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Амжихгүй ажилдаа хэн нэгнээс тусламж гуйхаас бүү нэрэлх. Ойр дотнын хэн ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн байх болно. Төвөгтэй асуудлыг тал бүрээс нь харж чадвал шийдэхэд тийм ч хэцүү биш байх болно. Олон төрлийн сэдвээр судалж, мэдлэгээ зузаатгаж чадвал таны нэр хүнд өсөх болно.
Үхэр: Өв хөрөнгөтэй холбоотой хууль шүүхийн үйл ажиллагааг журам дүрмийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй. Хэчнээн ашигтай байсан ч хуулийг уландаа гишгэх аливаа саналаас татгалз. Бусдын гомдоллохыг тэгтлээ их сонсох шаардлагагүй. Харин асуудлын учир шалтгааныг олох нь дээр. Хэдий ажил ихтэй байгаа боловч залуу хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ романтик харилцаа тогтооход цаг гарга. Зарим утасны дуудлага тун чухал байж магадгүй.
Ихэр: Од эрхэс таны итгэл найдварыг дэмжиж байна. Тиймээс энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Хэрвээ чухал уулзалт, хугацаанд нь дуусгах ажил байгаа бол анхаарал сарниулах бүхнээс холдох хэрэгтэй. Танд хангалттай хэмжээний сэтгэл ханамж өгдөггүй харилцаанд ч тайван хандаж бай. Таны байгаа байдлыг бүгд ажиглаж байгаа.
Мэлхий: Өнөөдрийн бүүдгэр нөхцөл байдлаас болж сул дорой байдал бий болно. Гэсэн ч шийдвэрлэх арга зам гарч ирнэ. Өөрийгөө стресст оруулж, олон юм бодолгүй нөхцөл байдлыг шийдэгдэхийг хүлээ. Аливаа зүйл ойлгомжгүй, нэг л болж өгөхгүй байвал бусдын зөвлөгөөг сонсож үзэх хэрэгтэй. Хэрэв таны эргэлзээ арилахгүй байвал цаг заваа тунгаан бодоход зарцуулаарай. Боломжтой бол аливаа чухал хэлэлцээрийг түр хойшлуулсан нь дээр.
Арслан: Өнөөдөр од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болох боломж гарч байна. Хамт олны уулзалт, цуглаан эсвэл хурал зөвлөгөөн зэрэг бүхий л үйл ажиллагаанууд таны хүрээллийг тэлнэ. Гэхдээ танд огт тохирохгүй хүмүүс ч бас гарч ирнэ шүү. Тиймээс хэнд юу хэлэхээ сайн бодоорой.
Охин: Адал явдалтай түүх, хэтрүүлсэн шаардлага нь үймээн будилаан авчрах төлөвтэй байна. Хүлээн авсан бүх чухал мэдээллээ шалга. Юунд хүргэхийг мэдэх хүртлээ санхүүгийн асуудлаар шийдвэр гаргахаа хойшлуул. Та хүмүүст өөрийгөө буруугаар ойлгуулахыг хүсэхгүй байгаа бол товч тодорхой заавар өгөхдөө анхаарах хэрэгтэй. Ойр тойрноос санаанаас зохиосон зүйл худлаа яриа гаргаж магадгүй. Тиймээс сэрэмжтэй байгаарай.
Жинлүүр: Өнөөдөр маш их урам зоригтойгоор өдрийг эхлүүлэх болно. Хэдийгээр албадлага, хязгаарлалтыг тэвчихэд хэцүү байх боловч хэрэв та анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ сарниулахаас зайлсхийж чадах юм бол олон зүйлд амжилтад хүрч чадна. Боломж олдсоноор та урд нь бодож байгаагүй шинэ санаануудыг олох болно. Нэгэнт оргилж эхэлсэн тэр санаанууд танд санхүүгийн ашиг авчрах болно. Одоо болж байгаа үйл явдлууд танд шинэ ажил мэргэжлийн өсөлт авчрах буюу эсвэл танд өөр нэг явах жим гаргаж өгч болох юм.
Хилэнц: Түншүүдтэйгээ болон хамтран ажиллагсадтайгаа муудалцана. Хүлээцтэй байх хэрэгтэй. Хэтэрхий бусдын хараат байвал төлөвлөгөө нурна гэдгээ санаарай. Бие даан ажиллаж төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэж байвал сэтгэл санаа өөдрөг байх болно. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдаж болзошгүй. Од эрхэс хамаагүй хүнтэй илэн далангүй харьцах нь хор хөнөөлтэй болохыг сануулж байна.
Нум: Залуу хүмүүс шинэ нөлөөлөл болон гайхалтай санаанаас болж хичээл зүтгэлээ өөр тийш өөрчилж магадгүй. Зарим хүмүүс гэнэтийн өөрчлөлтөөр хуучин амьдралдаа баяртай гэж хэлэх болно. Мэдээлэл технологийн салбарт амжилт олох боломж гарч ирнэ. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө сайн бод. Сэтгэлийн хөөрөл болон урам зориг тань хоромхон зуурт л үргэлжлэх болно.
Матар: Анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй байж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хэд хэдэн зүйлийг хийх шаардлага танд тулгарах нь нэлээд бухимдуулах магадлалтай. Тогтвортой байж, бусдын үгийг бус өөрийн үзэл бодлоо дагахыг оролд. Бүх мэдээллийг зөв эсэхийг шалгаарай.
Хумх: Өнөөдөр үйл явдал сайнаар эргэж байгаа нь таны залбирсны хүч мэт санагдаж болох юм. Хөрөнгө өвлөж авсан асуудал таны санхүүгийн байдлыг бүрэн шийдвэрлэж өгч, хүсэж мөрөөдөж явсан зүйлээ биелтэл ихээхэн нэмэр болно. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Дур зоргоороо авирлаж, залхуу байдалд идэгдэхээс болгоомжтой байгаарай. Та гайхалтай боломжийг алдаж болзошгүй байна.
Загас: Бизнес түншлэлд таны ажил хэрэгт ухаалаг хандах байдал, асуудлыг хялбархан шийдэх чанар сайн нөлөө үзүүлнэ. Өнөөдөр нийгмийн янз бүрийн төлөөлөлтэй уулзах санаа зорилгоо хэрэгжүүл. Өөрийн чадвар, стратеги болон төлөвлөгөөнд итгэх итгэлээ нэмэгдүүлэх үе. Хамтран ажиллах нь ажил хэргийг хурдан бүтээхээс гадна хувь хүний хөгжлийг дэмждэг гэдгийг ойлгох болно. Ямар ч ажилд их эрч хүч, хөрөнгө мөнгө үрсэн яаруу алхам хийж болохгүй. Хэн нэгэн чухал хүндээ жоохон ч гэсэн халамж хайр тавихгүй бол дотоод мэдрэмж нурах болно.
АДМИН







Нийгэм







