Dark Light
Нийгэм | 2026-06-12

НЭГ ӨДӨРТ СОГТУУ ЖОЛООЧИЙН 13 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчил илрүүлсэн талаар мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан, эсвэл согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Ийм үйлдэл гаргасан этгээдийг жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах зэрэг шийтгэл оногдуулах боломжтой байдаг.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16