Dark Light
Нийгэм | 2026-06-12

НАЙМДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай засаг даргын захирамжийг танилцууллаа.
 
Уг хорио цээрийн дэглэмийн хүрээнд 2026.08.01-ний өдрийг хүртэл дараах олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хориглолоо. Үүнд:
  • Овооны баяр
  • Ургийн баяр
  • Баяр наадам
  • Хурдан морины уралдаан
Бооцоот адуучин тэмцээн болон бусад нийтийг хамарсан арга хэмжээ багтаж байна.
Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна.
Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой.
Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглож байна.
Үүнээс гадна малчид, мал бүхий иргэд халдвартай бүсээс зочин урихгүй байх.
Иргэд олон нийт Засаг даргын захирамж шийдвэрийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16