Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 11 дүгээр шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр:
- Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны шийдвэр, удирдамж танилцуулах;
- Хотын аж ахуйн асуудлаар төвийн 6 Дүүрэгт хэрэгжүүлсэн хяналтын ажлын танилцуулга;
- Хяналтын нэгдсэн системээр хотын гэрэлтүүлгийн асалтад тавьж буй хяналтын мэдээлэл, танилцуулга;
- НЗД-ын 01 тоот “Албан даалгавар”-ын хүрээнд хэрэгжүүлж буй ажил, илэрсэн зөрчлийн хүрээнд ашиглагч байгууллагуудад хүргүүлсэн мэдээлэл, явц үр дүнгийн талаар товч танилцуулга;
НЗД-ын 01 тоот Албан даалгаврын хүрээнд:
- Унжсан болон эзэнгүй кабель цэгцлэх, аюулгүй байдлыг хангах,
- Үзлэгийн худгийн тагны аюулгүй байдлыг хангах ажлын талаар танилцуулга мэдээллийг тус тус хийж хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр:
- Камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх ажлыг анхаарах
- ТҮЦ-тэй холбоотой асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэж ажиллах
- Явган замын зөрчлийг түргэн шуурхай арилгах, засварлах
- Хүрээ цам даншиг наадам, Адууны өдөр, Наадмын зохион байгуулалтыг нэгдэж, ажиллах
- Холбогдох байгууллагууд махны нийлүүлэлт, худалдааг анхаарч ажиллах
- Сүхбаатарын талбайн өнгө үзэмжийг сайжруулах, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, ногоон байгууламж, усан оргилуурын хэвийн ажиллагааг хангах
- Замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газрууд хариуцсан ажил дээрээ хяналтыг сайжруулж ажиллахыг анхаарууллаа.
Мөн COP-17 цөлжилттэй тэмцэх бага хуралтай холбоотой жуулчид нэмэгдэж байна. Үүнд: Улс орны, Нийслэлийн нүүр царай гарна. Иймд бүгд нэгдэж зохион байгуулалттай ажиллахыг чиглэл болголоо.
Инженер хангамжийн чиглэлээр 2, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 3, Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 6, Хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.
АДМИН








Нийгэм







