2026 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхсийн нөлөө таныг дотроосоо болоод гаднаасаа гэрэлтэхэд тусална. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Гэр бүл, найз нөхдийн хоорондох харилцаанд бат бөх чанар шалгагдах болно. Найз нөхөр эсвэл эцэг эхийгээ гомдоох сэтгэлийг нь гонсойлгохгүйн тулд биеэ барихыг сануулж байна. Харин хайр дурлалын асуудалд одтой байна. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал ирж болзошгүй.
Үхэр: Аз жаргалтай байдал нэмэгдэнэ. Амьдралд тохиох үйл явдал бүхэн таныг ивээх мэт үе үе санагдана. Гэвч өөрийн хүчтэй байдлаа хадгалахын тулд санхүүгээ анхаарах хэрэгтэй. Энэ өдөр танд ар гэрийн асуудал их байх болно. Хань ижил, үр хүүхэд болон аав ээжийгээ халамжлах цаг гарга. Үр хүүхдэдээ өмнөхөөсөө илүү анхаарал тавь.
Ихэр: Танд шинийг эрэлхийлэгч санаа болон гэгээлэг бодлууд байна. Хэрвээ та аялмаар байгаа бол захиалгаа өг. Холын аялал танд өгөөжтэй байна. Харилцаа холбоо бол амин чухал зүйл гэдгийг санаарай. Чөлөөтэйгөөр юуг ч хамаагүй ярилцах нь хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхэд тустай. Мөнгөний асуудал бага зэрэг маргаантай байгаа учир санхүүгийн тал дээр болгоомжтой хөдөл. Өдөр тутмын тогтсон хэв журамдаа зарим нэг өөрчлөлтийг оруулж үйл ажиллагааг арай өөр өнцгөөс харах нь тохиромжтой.
Мэлхий: Ямар нэг таагүй асуудал гарсан ч өөртөө цаг гаргаж аль болох тайван байхыг хичээ. Уйдаж залхах эсвэл ядаргаатай байхаас зайлсхийхийн тулд өдрийг олон талтайгаар өнгөрөө. Хэдийгээр та бодлоо сарниулахаас зайлсхийх гэж оролдох боловч бүтээлч санаанууд хялбархан орж ирэх болно. Од эрхсийн нөлөөгөөр танд хийсвэр бодлууд төрөх ч зарим зүйлийг нь яагаад туршаад үзэж болохгүй гэж.
Арслан: Хэрэв аялал төлөвлөсөн бол эртхэн тасалбараа худалдаж ав. Хөрөнгө мөнгөний асуудлаа сайн нягталж, тайван төлөвлө. Буруу алхам хийж гэр бүлдээ асуудал үүсгэхгүйн тулд хамтран ярилцаж байж шийдвэр гарга. Энэ үед ямар нэг төлөвлөгөө хийх нь түр зуурын шинжтэй санагдах боловч цаашдаа санхүүгийн амжилтад хүрэх үндэс суурь болно. Оройг гэртээ тайван орчинд өнгөрүүл.
Охин: Санхүүгийн асуудалд тооцоотой хандах, хэрсүү байх нь зайлшгүй чухал үе байна. Хэцүү үед найз нөхдөөс тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Энэ нь танд өөрийгөө зоригжуулах эрч хүч, урмыг өгөх болно. Өнгөрсөн алдаагаа тунгаан бодож, хайж байсан зөв хариултаа олж чадна. Гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрөөх нь таатай байх болно. Хайртай гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавиарай.
Жинлүүр: Хүрээлэн буй орчин болон хүмүүст ээлтэй эерэг амьдрах нь танд таалагдана. Өөрийнхөө хүч чадал итгэл үнэмшилд үнэнч байх нь таныг дур булаам болгоно. Хайрын шинэхэн харилцаа танд өөрчлөлт болон сонирхолтой байдал өгнө. Хайртай хосууд нандин харилцаандаа шударга байх хэрэгтэй. Цуу яриагаар нэг нэгийгээ буруутгах хэрэг байхгүй гэдгийг сана. Ямар нэгэн саад тотгорыг давж чадахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Өөртөө сэтгэл ханамжгүй байдлаа өөрчил. Бодит байдлаас зугтаах эрмэлзэл өндөрсөх тул ердийн, өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд тун их бэрхшээлтэй байх болно. Хоосон мөрөөдөх, зөгнөн бодох хандлага гарах ба хэрэв та бүтээлч салбарт ажилладаг бол энэ нь тун өгөөжтэй.
Хилэнц: Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрөөх бололтой. Гэрээ сайхан засаж тохижуулбал тав тухтай орчныг бүрдүүлж чадна. Гэхдээ энэ нь таны санхүүд шууд нөлөөлөх тул бага зэрэг хүндрэл гарна. Гэсэн хэдий ч хэрвээ та ямар нэг чухал ажил амжуулбал санхүүгийн хүндрэлээс гарч хувийн зорилгоо биелүүлэхэд асуудалгүй болно. Гэхдээ та мөнгөндөө их гамгүй харьцаж байгаа бол алдаагаа засах үе.
Нум: Аливаа харилцаа холбоо сайн байна. Удаан уулзаагүй найз нөхөд, хамаатан садныхаа гэрт айлчил. Цагийг аль болох тайван бөгөөд найрсаг уур амьсгалд өнгөрүүлэхийг зорь. Гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярьж суух боломжийг өөрөөсөө бүү түлх. Од эрхсийн нөлөө гэр бүлийн амьдралыг ивээх тул та дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэх болно. Дур булаам байдал нэмэгдэнэ. Гэхдээ халдварт өвчин тусч болзошгүй. Хууч өвчин хөдөлж магадгүй.
Матар: Гэр бүлийг баяр жаргалаар дүүргэх үйл явдал болно. Холоос ирэх мэдээ шинэ боломж авчирна. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барь. Гэрлээгүй хүмүүс хайрын харилцаандаа эргэлзэж байгаа бол эртхэн харьцаагаа тасалсан нь дээр. Бусдын үгийг сайн сонс. Сэтгэл санаа хөгжилтэй байсан ч удаан наргих хэрэггүй. Эртхэн унтаж амрах хэрэгтэй шүү.
Хумх: Ахуй амьдралынхаа талаар ойр дотнын хүмүүстэйгээ сайн ярилцаж, ойлголцох хэрэгтэй байна. Гэр орон тань халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байх өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Та зөв дэглэм барьж, буруу зуршлаасаа холдох цаг үе. Дархлааны системээ сайжруулах хэрэгтэй. Хоол хүнсэндээ анхаарч, биеийн эсэргүүцлээ сайжруулах сайн чанарын амин дэм хэрэглэ. Өөрийгөө торд. Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий.
Загас: Од эрхсийн эерэг нөлөөг өөрийн дотоод авьяас чадвараа нээн илэрхийлэхэд, нөөц бололцоогоо гадагшлуулахад зориул. Өөрийн үргэлж хүсэж мөрөөддөг ч эр зориг гарган хийж үзээгүй зүйлээ одоо эхлүүл. Хэрэв та дотроо хаа нэг тийшээ очихыг хүсдэг байсан бол эртхэн хямдралтай тасалбар захиалж зардлаа хэмнэ. Таны эрч хүчтэй байдал ямар ч асуудлыг амархан шийдвэрлэхэд туслах болно.
АДМИН







Нийгэм








