2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр зарим сорилт ирнэ. Шаардлагагүй зүйлийг өөрийн санаачилгаар цаг нь болсон гэж үзвэл тавьж явуулах хэрэгтэй. Таныг гэсэн зөв хандлага илэрнэ. Мөн зөрчил мөргөлдөөн ч үүсэх болно. Таны уян хатан чанар л тайван орчинд байх түлхүүр болно. Өнөөдөр цовоо сэргэлэн байсан ч мөнгөний асуудалтай болгоомжтой харьцах хэрэгтэйг анхааруулж байна. Сонссон бүхэндээ итгэх гэсний хэрэггүй.
Үхэр: Хугацаа заасан ажил бүтэмжтэй болох тул удахгүй болох төлөвлөсөн амралтынхаа бэлтгэлийг базааж болно. Ямар ч ажил дээр санасан үр дүндээ хүрэхийн тулд өмнөхөөс илүү бүтээлч байх хэрэгтэй бололтой. Өдөр тутам хийдэг ажил дээрээ тулгуурлан зорилгоо тодорхойл. Хэрэв ингэж чадвал таны бүтээлч байдал арай дээрдэх болно.
Ихэр: Шинэ зүйл сурахад хамгийн тохиромжтой үе. Азтай боломжийг алдалгүй харж ажилла. Тэвчээртэй хүмүүс амжилт олж чадна. Харилцаанд алдаа гаргахгүйг хичээгээрэй. Чухал уулзалт болох магадлалтай тул судалж байгаа ажлынхаа бүх л тоо баримтыг алдаагүй эсэхийг нягтал. Өнөөдөр чухал шийдвэр гаргах ёстой болно. Бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвараа хөгжүүл.
Мэлхий: Хэрвээ та нөхцөл байдлыг ойлгож ухаарахыг хүсэж байгаа бол хүмүүсийн дунд орж, ажигла. Хүний хэлж ярьж байгаа нь хийж байгаа үйлдлээсээ өөр байна. Ямар асуудал байгааг судалснаар дахин шинэ боломж гарч ирэх болно. Та юу ч болж байсан найдаж хүлээх хэрэгтэй. Танд туслах хэн нэгэн гарч ирж магадгүй. Нөлөө бүхий хүмүүстэй танилцсанаар тэд танд яаж амжилт олох талаар зөвлөгөө өгч магадгүй. Амжилтгүй байдлаа хичээл зүтгэлээр сайжруулахыг хичээ.
Арслан: Од эрхсийн байрлал сайнаар нөлөөлж байгаа учир бүх ажил хэрэг бүтэх болно. Та бүхнийг чадаж бүх асуудлаа шийдэж амжина. Хүчтэй гар таныг ивээж байгааг та мэдэрнэ. Олон жил мөрөөдсөн энэ санаагаа хэрэгжүүл. Хэрвээ ямар нэгэн чухал ажил эхлүүлж байгаа бол та энэ ажлынхаа талаар зөв мэдээлэл цуглуулах талаар эхлээд бод. Хэрэв та хангалттай шургуу байж чадах юм бол илүү дээр ирээдүйг удахгүй зураглан харах болно.
Охин: Өнөөдөр гаргах шийдвэрүүд сэтгэлийг тань зовооно. Зарим хүмүүс ноцтой асуудалд орох магадлалтай байна. Санхүүгийн асуудал хамтрагчдын хооронд үүсэх зөрчлийн гол шалтгаан болно. Хамтрагчийнхаа зөвшөөрөлгүйгээр үнэтэй эд зүйл бүү худалдан аваарай. Өөрчлөлт хийж болох ч өөр арга бас бий гэдгийг сана. Хувийн харилцаагаа анхаар. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавихаар шийдсэн бол сайн үр дүнд хүрнэ.
Жинлүүр: Энэ өдөр мэдээ мэдээлэл авах, хуучин холбоогоо сэргээхэд тохиромжтой өдөр. Хамтарсан багийн нэгэн хэсэг, бүрэлдэхүүн нь байхын тулд зорилготой, идэвхтэй байх хэрэгтэй. Ажил хэргийн гэрээ байгуулах, ажлаа солих гэж байгаа бол энэ өдөр зохимжтой байна. Таны хувьд ажил чухал тул хийх уулзалт хэлэлцээрийн төлөвлөгөөг хамгийн сайнаар зохицуул. Өөрийн мэдлэгийн цар хүрээндээ тохируулан цалин тэтгэмж өндөртэй тав тухтай шинэ ажил төрөл хайх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах нь чухал.
Хилэнц: Таны сэтгэх чадвар нэмэгдэж өөртөө итгэлтэй болж байна. Амьдралыг шинээр харах цаг нь иржээ. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг хандлага орж ирнэ. Өөрчлөлт хийхээсээ өмнө хэд хэдэн зүйлст суралцах хэрэгтэй болно. Сайхан мэдээ гэвэл нэг боломж хаагдахад нөгөө боломж нэн даруй нээгдэнэ. Эрүүл мэндээ сайжруулж, спортоор хичээллэх цаг гарга.
Нум: Өнөөдөр буруу зуршлаа өөрчилж, өөртөө шинэ сорилтуудыг хайж эхэл. Эргэн тойрныхоо хүмүүсийн дунд юу болоод байгаад анхаарлаа хандуул. Бусадтай өөрийн үзэл бодлыг хуваалцах нь таны хувьд чухал байр суурь эзэлнэ. Хамтрагчтайгаа эрх мэдлээ хуваахын тулд дотно харилцаа санхүүгийн байдал гэх мэт сэтгэл зовоосон асуудлуудаа шууд байхгүй болгохыг хүснэ. Бусдын тусламжийг авч, өдрийг огт ядрахгүй өнгөрүүлж болно.
Матар: Уран бүтээлч хүмүүс цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Сэтгэл хөдлөлөө өвөрмөц өнгө будгаар илэрхийлж болно. Урлагийн гайхалтай бүтээл туурвиж юуны магад. Дотоод дуу хоолойгоо мэдрэхийн баяр баясгаланг амс. Өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлээ оролдож үз. Нэг их мөнгө үрэхгүйгээр адал явдалтай бай. Ганц бие хүмүүс гадагш гарч хүмүүстэй уулз.
Хумх: Олон нийтийн газар болгоомж сэрэмжтэй бай. Тогтворгүй байдлаа хянахгүй бол таагүй үйл явдал таны хаа сайгүй гарахаар байна. Та өөртөө хэрэгтэй сайн зөвлөгөөг найзаасаа авч болох юм. Гэхдээ найз гэж бодож явсан хүн таны төлөө чин сэтгэл гаргаж буй эсэхийг анзаарахад гэмгүй л байх. Хайр дурлалын таатай нөхцөл байдал үүснэ. Ганц бие хүмүүс шинэ хайртайгаа учирна.
Загас: Од эрхэс таны бүтээлч чанарыг өсөн нэмэгдүүлснээр харилцаа холбоогоо бэхжүүлж, албан тушаалын шат ахиж эсвэл авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чадна. Өнөөдөр өөртөө том зорилго тавихаас айх хэрэггүй. Энэ нь нэлээд эрсдэлийг дагуулах боловч таны нэр хүнд мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж мэдэх юм. Хийсэн бүхэндээ үнэлэлт дүгнэлт гаргаж, алдсан оносноо ухааран, шинэ арга зам олж харах хэрэгтэй бололтой.
АДМИН






Нийгэм








