Ховд аймгийн Булган, Үенч суманд нийтдээ 10 голомтод 116 өрхийн 1100 орчим толгой мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилжээ. Үүнээс 980 гаруй толгой мал устгалд оруулаад байна.
САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг ирэх 7 хоногт БНХАУ-аас авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид найман сумын /Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн/ малыг вакцинжуулахаар бэлтгэл хангаж эхэллээ.
Өнөөдөр /2026.06.14/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" сумдын удирдлагуудыг оролцуулан өргөтгөсөн хурал зохион байгуулж чиглэл өгөв.
|
Эх сурвалж
| Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
|
АДМИН






Нийгэм








