Dark Light
Нийгэм | 2026-06-15

ЭНЭ 7 ХОНОГИЙН 12 ОРДЫН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн /2026.06.15-06.21/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шаардлагагүй зүйлийг өөрийн санаачилгаар цаг нь болсон гэж үзвэл тавьж явуулах хэрэгтэй. Цовоо сэргэлэн байсан ч мөнгөний асуудалтай болгоомжтой харьцах хэрэгтэйг анхааруулж байна. Сонссон бүхэндээ итгэх гэсний хэрэггүй. Од эрхсийн нөлөө анзаараагүй удсан чухал зүйл байвал анхаарах цаг болсон гэж зөвлөж байна. Мөнгө төгрөгийн боломж бизнес хийхэд хүрэлцээтэй бол та ажлаасаа сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс энэ үед их ажилтай байна. Нөлөө бүхий хүнтэй уулзах бололтой. Эхлүүлсэн ажил тань танаас ихээхэн хүчин чармайлт, оюун ухаан, тэвчээрийг шаардах бололтой. Хүч чадал, тамир тэнхээ тань шавхагдаж байгаа мэт санагдан байдлыг бүр төвөгтэй, түгшүүртэй болгох магадлал өндөр байна. Хууль зөрчсөний хэрэггүй. Өөрийн тогтвортой байдлаа хадгалан цааш үргэлжлүүлсээр бай. Урам зориг орох тул төвөгтэй байсан асуудлууд ил тод болно. Танд урам өгөх буюу хань болж чадах найзыгаа сонгон цагийг хамт өнгөрөө. Эрч хүчээ ашиглан дэмжлэг авах, өөрийн мэдэрч буйг бусдад хэлэх боломжууд гарч ирнэ. Долоо хоногийн сүүл рүү шинэ төсөл болон өвөрмөц арга хэмжээ хэрэгжүүлэхэд сайн төвлөрөл хэрэгтэй. Муу зуршлаа засахыг хичээж, дотоод таагүй шинж чанараа ялан дийлэхийг хичээ. Хэрвээ цалингаа нэмэгдүүлэх албан тушаал дэвших далд хүслээ хэрэгжүүлбэл сайн үр дүн харуулна. Санхүүгийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа хойшлуулж бас судалгаагүй ажилд орохоосоо татгалз. Мөнгөний алдагдлаас болж ямар нэгэн чухал зүйлээ алдаж магадгүй. Ойр дотнын хүнтэйгээ зовлонгоо хуваалц. Дотроо зовлонгоо түгжих хэрэггүй. Хайрттайгаа сайн харилцаатай байх нь уур бухимдлыг багасгахад нөлөөлнө. Өөртөө маш сайн анхаарал тавь. Хэрвээ эрүүл мэндээ үл ойшоовол таны бие суларч мэдэх ба та чухал ажлын ард гарч чадахаа болино.

Үхэр: Хугацаа заасан ажил бүтэмжтэй болох тул удахгүй болох төлөвлөсөн амралтынхаа бэлтгэлийг базааж болно. Ямар ч ажил дээр санасан үр дүндээ хүрэхийн тулд өмнөхөөс илүү бүтээлч байх хэрэгтэй бололтой. Өрсөлдөөнд бууж өгч ялагдал хүлээхээс илүү хамтарч ажиллах таны байдлыг илүү дээрдүүлэх болно. Болгоомжтой, хянамгай байх нь цаашдын амжилт, зорилгодоо хүрэх хүсэлд сайнаар нөлөөлнө. Урьдын таагүй явдалтай холбоогүй байхыг хичээ. Итгэмтгий зангаас болж бусдаас хамааралтай байдалд орж болзошгүй. Энэ нь ажил болон гэр бүлд хамааралтай байх болно. Бусдын зовлонг хуваалцаж, хүнд итгэл өгөх нь сайхан энергийг өөртөө шингээж авах боломж юм. Харин муу хүмүүсийн үйлдлийг анзаараагүй мэт өнгөрүүл. Та өөрийн сэтгэл санааг тайван байлгаснаар зорилгоо хэрэгжүүлэхэд тань эергээр нөлөөлөх болно. Хариуцлагаа ухамсарлаж, тохирсон уулзалт цуглааны цагийг сайн баримтал. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөө аливаа юмны хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Өөрт төрсөн хардлага сэрдлэгт бүү итгээрэй. Чөлөөт цаг гарвал ганцаараа өнгөрөөх хэрэгтэй. Энэ нь танд сайнаар нөлөөлж алдагдсан тэнцвэрт байдлаа буцаан олж авахад тусална. Өөртөө итгэлтэй байдлаа бусдын өмнө гаргахдаа хэт аминч үзэл гаргах хэрэггүйг санаарай. Ойр дотнын хүмүүстэй маргалдаж зөрчилдөхийг урьтал болгох хэрэггүй. Ганц бие хүмүүс болзоонд явах нь сонирхолтой байх магадлалтай. Харин хосууд хоёулхнаа байхын тулд хайртай хүнээсээ нам гүм газар очиж амрахыг ятга. Ялангуяа сүүлд хоёулхнаа амарснаас тань хойш нэлээд удсан бол энэ тал дээр санаа тавь. Найз нөхөд холын хамаатан садан хөршүүдтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс таагүй зүйл болж мэдэхээр байна. Одоогоор томоохон зүйлс худалдаж авах бол болгоомжтой бай. Өмнө нь авсан эд хэрэгслийн үр шимийг гаргаж байж дараагийн зүйлд татагдах нь амьдралд чинь хэрэгтэй. 

Ихэр: Шинэ зүйл сурахад хамгийн тохиромжтой үе. Азтай боломжийг алдалгүй харж ажилла. Тэвчээртэй хүмүүс амжилт олж чадна. Харилцаанд алдаа гаргахгүйг хичээгээрэй. Өөрийгөө сайн дайчилбал маш сонирхолтой санал хүлээн авах эсвэл олны анхаарал татсан хүнтэй уулзах магадлалтай байна. Өвөрмөц зүйлд татагдах ба урьд өмнө боломжгүй санагддаг байсан зүйл амархан мэт мэдрэгдэнэ. Шинэ зүйлийн талаар сонирхох бөгөөд таны ой тогтоолт сайн байна. Мөрөөдлийнхөө нэгээхэн ч гэсэн хэсгийг биелүүлэхийн тулд нарийн төлөвлөгөө зохио. Хэрэв санхүүгийн асуудал анхаарал хандуулахыг шаардвал, та мэргэжлийн эсвэл өөрөөс тань илүү туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Таны уян хатан зан чанар, хувийн авьяас чадвар тодорч байгаа тул эргэн тойрондоо эерэг энергийг түгээх болно. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Шинэ ажил эхлүүлэхэд таатай ч эхлээд шаардлагатай баримт мэдээллийг цуглуулж чадвал ажил тань илүү үр дүнтэй байх болно. Долоо хоногийн сүүл рүү нөлөө ихтэй хүмүүстэй танилцах нь таны хувь заяанд эерэг өөрчлөлт авчирч магадгүй. Ихэнх хүмүүст хайр дурлалын адал явдал баяр хөөр авчирна. Ойр дотнын найзуудтайгаа сайн зөвлөлдөх нь өөрийгөө урамшуулах сайн арга байж мэднэ. Од эрхэс шинэ зүйлсийг тань руу илгээж байна. Таны найз нөхөд танилын сүлжээ өргөн  болно. Олон асуудал амар хялбараар шийдэгдэнэ. Мөнгөн орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэхийг тооцож үзэх цаг үе. Эрсдэлтэй арилжаа наймаа бүү хий. Таагүй явдлаас гарах гээд өөр асуудалд орооцолдох хэрэггүй. Сонирхолгүй үйл явдал таныг бухимдуулах боловч бүү санаа зов. Аз жаргал танаас үүрд зугтахгүй бөгөөд хаа нэг газар хүлээж л байгаа. Хэрвээ та гэр бүлийнхээ асуудалд санаа зовж байгаа бол ах дүүсийнхээ хэн нэгэнтэй энэ байдлаа хуваалцсанаар дарамтаас бага ч болов ангижрах болно. 

Мэлхий: Нөхцөл байдлыг ойлгож ухаарахыг хүсэж байгаа бол хүмүүсийн дунд орж, ажигла. Танд туслах хэн нэгэн гарч ирж магадгүй. Нөлөө бүхий хүмүүстэй танилцсанаар тэд танд яаж амжилт олох талаар зөвлөгөө өгч магадгүй. Томоохон зарлага гаргах шийдвэрийг сайн тооцоолж гарга. Энэ үед танд нөөц төлөвлөгөө байгаа бол шийдвэртэй алхам хий. Юу ч болж байсан өөрийгөө урам зоригоор тэтгэж, биеэ сайхан авч явах талаар анхаарал тавь. Өнгөрсөндөө судалгаа дүгнэлт хийж, хичээл зүтгэл гаргавал танд бүтээлч шийдлүүд олдох болно. Ажил хэргийн асуудлууд ноцтой байж болох ч зоригтой байвал хонгилын үзүүрт гэрэл харагдах болно. Таны бизнесийн үйл ажиллагаанд бусдыг дарамтлах, хууль бус үйлдэл хийх зэрэг нь хориотой байх хэрэгтэй. Ашиг хонжоо харсан холбоо харилцаа үүсгэсэн бол удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Тиймээс хэтэрхий ихээр энэ харилцаандаа автсаны хэрэггүй. Хэрэв таныг зөв замд хөтлөх харилцааны аргачлал байхгүй бол санхүүгийн үйл ажиллагаа чинь хяналтаас гарах болно. Хэрэв та хамгийн орчин үеийн шинэ арга барил ашиглахын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй гэж бодож байвал зөв сонголт хий. Буруу хүмүүсийн нөлөөнд авталгүй, шийдвэрээ өөрөө гарга. Долоо хоногийн сүүл рүү илүү эрч хүчтэй байж, өөрийн гаргасан шийдвэрт бат зогс. Тухайн байдлаас эерэг нөхцөлийг олж хар. Энэ нь танд давуу тал нээж өгнө. Зарим зүйл дээр буруутай байсан ч тайван ханд. Анхаарал болон ур чадвараа төвлөрүүлсэн хэвээр байх нь хангалттай эрч хүчийг хуримтлуулахад нөлөөлөх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ асуудал үүсгэж болохгүй. Гэр бүлдээ зориулах хайр халамжаа ихэсгэ. Өөрийн яг юу хүсэж буйг мэдэхгүй байсан ч ялихгүй зүйлд бүү сатаар. Аар саар хэрүүл томрох аюултай. Зарим хүмүүс харилцаа холбоогоо сайжруулах арга олно. Яг энэ мөчид од эрхэс танд ээлтэй байна. Гэхдээ та өөрийн тань дотоод амар амгалан байдлыг алдагдуулж байгаа гэнэтийн хүсэл, сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй.

Арслан: Од эрхсийн байрлал сайнаар нөлөөлж байгаа учир бүх ажил хэрэг бүтэх болно. Сэтгэл санаа тогтворжиж бүгд өөр өөрсдийн байранд орох болно. Танд хэн нэгэн ашигтай ажил хэргийн санал тавьж магадгүй ба гэвч үр дүнг нь үзэхийн тулд удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болно. Биеийн хүч чадал онцгой сайн байх болно. Томоохон өөрчлөлт гарах бололтой. Далд явуулгын золиос болох юм уу хажууд байгаа хэн нэгнээсээ хамааралтай болж мэдэх юм. Дээд албан тушаалтан болон дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тааламжтай байна. Ганц бие хүмүүс хүсэл мөрөөдлөө холоос хайх хэрэггүй. Ойр хавьд чинь заяаны хань байгаа гэдэгт итгэ. Долоо хоногийн сүүл рүү өсөн нэмэгдэж буй төвлөрлийн хүчээр та амьдралын бодит хүчин зүйлд анхаарлаа хандуулж, сайн үр дүн гаргах болно. Бүтээлч байдал болон эрч хүч мэдэгдэхүйц өсөх тул эргэн тойрны хүмүүстээ ихээр нөлөөлөх бололтой. Үр бүтээлтэй өөрт хэрэгтэй зүйлсийг олж авснаар дотоод эрх чөлөөгөө мэдэрнэ. Од эрхэс азтай учрал бэлэглэх болно. Биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хүмүүстэй харилцах, идэвхтэй амарч наргиж цэнгэхэд таатай. Эргэн тойрноо чадах чинээгээрээ өөрчлөхийг хичээ. Харин хайр дурлалын асуудалд дээр өөрийн санасанд хүрэх гэсэн хүсэл таны сэтгэлийг шаналгана. Хайртай хүнтэйгээ үүссэн асуудлаа шийдвэрлэхийн тулд тэвчээртэйгээр ярилцаж байж ахиц гарна. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг сэтгэлийн баяр баясгалан авчрах бөгөөд тэд өөрөөр тань бахархах үйлдэл хий.

Охин: Зарим хүмүүс ноцтой асуудалд орох магадлалтай байна. Санхүүгийн асуудал хамтрагчдын хооронд үүсэх зөрчлийн гол шалтгаан болно. Хамтрагчийнхаа зөвшөөрөлгүйгээр үнэтэй эд зүйл бүү худалдан аваарай. Өнгөрсөн хугацаанд өөрт чинь тус болсон бүх хүмүүсийг баярлуулж чадахгүй ч аль болох олон хүнд ач санадаг гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн хэн нэгэн авсан зүйлээ эргүүлж өгөөгүйн улмаас та сэтгэл дундуур байгаа бол бүгдийг зүгээр л тайван хүлээ. Таны сэтгэл санаа тогтворгүй байвал ямар нэг эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Товлосон ажлаа хойшлуулах санамсаргүй шийдвэр гаргах ба хувийн асуудлуудыг дахин авч үзэхээр төлөвлөнө. Таны эмх замбараагүй байдал нь ажлын төлөвлөгөөг нурааж магадгүй. Ажлын харилцаанд танихгүй хүнээс болгоомжил. Мөнгөний асуудал таныг зовоож, илүү их ажиллахад хүргэх хэдий ч үүний хажуугаар өөрийгөө амраах хэрэгтэйг сана. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Ийм үед бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байвал илүү үр дүнд хүрнэ. Долоо хоногийн сүүл рүү ч хамтран ажилладаг хүмүүстэйгээ ойлголцол муу байвал төлөвлөсөн ажил саатаж зөрчилдөөнд хүрнэ. Харин нэгэнт тохиролцож чадсан ажил амархан бүтэх ч та тууштай бус хандлагатай гаргавал саад бий болно. Урам зориг зөн билэг энэ үед хүчтэй байна. Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Романтик байдал танд баяр баясгаланг авчрах учраас бодит байдал болоод уран зөгнөлийн хоорондох ялгааг олох хэрэгтэй болно. Адал явдлыг эрэлхийлнэ. Сонирхолтой газруудаар явах хүсэл төрнө. Зөв аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд илүүдэл мөнгөө үрж дуусгахаас өмнө банканд хадгалуулсан нь дээр бололтой. 

Жинлүүр: Мэдээлэл авах, хуучин холбоогоо сэргээхэд тохиромжтой үе. Хамтарсан багийн нэгэн хэсэг, бүрэлдэхүүн нь байхын тулд зорилготой, идэвхтэй байх хэрэгтэй. Өөрийн мэдлэгийн цар хүрээндээ тохируулан цалин тэтгэмж өндөртэй тав тухтай шинэ ажил төрөл хайх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах нь чухал. Цагаа зөв ашиглавал ажлаа хурдан хий боломж гарна. Хуурмаг итгэлгүй найзуудаас болж сэтгэл санаагаар унах болно. Тэвчээртэй байгаарай. Төлөвлөсөн ажлын биелэлтэд гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүснэ. Найз нөхөд хамтрагч нар танд тусална. Танд огт мэдэгдэхгүйгээр хамт олны дунд бүхий л төрлийн адал явдал өрнөж байж магадгүй. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд чинь сайжирч ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Худалдаа ашиггүй байдалд орох бөгөөд энэ нь санхүүг ганхуулж мөн материаллаг байдал тогтворгүй байдалд орох болно. Хүч чадал боломжоо төвлөрүүлэх хэрэгтэй. Санаа нэгтэй түншээ алдаж болохгүй. Сөрөг мэдээлэлд анхаарлаа хандуулахаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү ажлыг бүтээлч санаа ашиглан, хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Хэрэв ямар нэг санаа орж ирэхгүй бол интернэт ухах, туршлагатай хүмүүсээс асуух зэрэг нь тус болно. Удирдах шатны байгууллага болон нэр нөлөөтэй хүмүүстэй харьцах харилцаа сайн байх хэрэгтэй болно. Ямар нэг үүрэг даалгавар авах нь өндөр ачаалал өгнө. Энэ үед гэр бүл болон ойр дотнын хүмүүстэйгээ асуудалтай бол сэтгэл санааны хувьд тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Хуучин өр зээлээ төлж, шинээр орлогын эх үүсвэрийг эрэлхийлэхийн зэрэгцээ ойр дотнын хүмүүстээ тусламж үзүүлэх хэрэгцээ үүсэх бололтой. Бодит байдлаас зугтаах эрмэлзэл өндөрсөх тул ердийн, өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд тун их бэрхшээлтэй байх болно. Хоосон мөрөөдөх, зөгнөн бодох хандлага гарах ба хэрэв та бүтээлч салбарт ажилладаг бол энэ нь тун өгөөжтэй. Спортоор хичээллэх, бие сэтгэлээ амраах бясалгал хийх зэргээр цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой үе. Мөн сэтгэл зүрхэнд тань нандин дурсамж сэргээж чадах газар танд амар амгаланг авчирна. 

Хилэнц: Таны сэтгэх чадвар нэмэгдэж өөртөө итгэлтэй болж байна. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг хандлага орж ирнэ. Та хүмүүст туслах чадалтай ч бай үгүй ч бай өөрийнхөө хэмжээнд бүхнийг хий. Мөн бусад хүнээс тусламж авахдаа ч санаа бүү зовоорой. Хамт олны ажил бүтэмжтэй байх болно. Хэрэв та бусдыг сонсохоор шийдсэн бол буулт хийхийг олж харна. Гэсэн хэдий ч та өөрийнхөө нийтэч байгааг мэдэрч хэн нэгнийг хүлээн зөвшөөрч өөрийн замаар хамтран ажиллах болно. Нийгмийн шинэ харилцаанд орвол зарим нэгэн шинэ сонирхолтой найз нөхөд таныг хүлээж байна. Танд их ажиллагаа шаардсан хобби байсан ч ажлын ачааллаас үүссэн стрессээс гарахын тулд түүгээрээ оролд. Ажлаас гадуурх нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. Долоо хоногийн сүүл рүү авьяас чадварыг шаардсан ажлын саналыг хүлээж ав. Шууд сайхан болохгүй ч байсан та ур чадвараа харуулж чадах л болно. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Давуу байдлаараа бүү бардамна. Хамт олонтойгоо сайхан харьцаатай байвал хэрэгтэй үед тусалцаа авах болно. Таны эрч хүч нэмэгдэх тул хэрэв ойрд бие тань тавгүй байсан бол аажмаар сайжирна. Сүүлийн үед таны амьдралд орж ирсэн шинэ танилтайгаа болгоомжтой ханд. Учир нь хэн нэгэн таны итгэмтгий занг өөрийн явцуу зорилгын төлөө ашиглах магадлалтай байна. Шийдвэр гаргах бол гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ сайн зөвлө. Романтик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Хайрын харилцаа таатай байна. Талархаж явдаг хүмүүсээ мартахгүй байснаар энгийн үедээ үл тоодог бүхий л жижиг зүйлд сэтгэл хангалуун байх болно. 

Нум: Бусадтай өөрийн үзэл бодлыг хуваалцах нь таны хувьд чухал байр суурь эзэлнэ. Бодит байдал зарим зайлшгүй хийх зүйлсийг шаардах учир нөхцөл байдал буруу тийш өөрчлөгдөхөөс сэргийл. Хэд хэдэн гэнэтийн зүйлүүд амьдралыг гэрэлтүүлж, та бүхэн нөхцөл байдал аажим сайжирч байгааг мэдэрнэ. Сэтгэл хөдлөлөө дарж аз жаргалаа хэм хэмжээнд нь барих хэрэгтэй. Гэнэтийн аз завшаан эсвэл азтай хожил таны байр суурийг нэмэгдүүлж магадгүй. Харин нууцлаг дурлалын харилцаад анхааралтай ханд. Найз нөхдийн холбоонд хайр дурлалын харилцаа хэл ам гаргана. Алдаа гаргаж магадгүй ч энэ нь таныг доош татаж байсан зүйлээ ойлгоход тусална. Зорилго, байр сууриа өөрчлөх нь танд бүтээлч сэтгэлгээгээ чөлөөлөх, эрч хүчээ нөөцлөх боломжийг олгоно. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны оюун ухааныг ч гадна үзэмжийг ч гэрэлтүүлж чадна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж баярлуул. Өнгөрсөн таагүй бүхнээ зүгээр л дурсамж болгон үлдээ. Залуу хосуудын хувьд романтик уулзалт гэнэтийн бэлэг болно. Гүнзгий харилцаагаа дахин сэргээх нь танд илүү таалагдах болно. Хайртай хүн тань тусламж дэмжлэг үзүүлнэ. Харин та хэрхэн хариу барих хэрэгтэйгээ сайн бодох хэрэгтэй. Хий хоосон хардалт эцэст нь хэрүүл тэмцэл авчрах учраас гэр бүлийн асуудалд болгоомжтой хандаарай. Эс бөгөөс томоохон хэрүүл шуугианы бай болох, найз нөхдөөсөө харилцаагаа таслахад хүрч болзошгүй. Гэртээ ямар өөрчлөлт хийхийг хүсэж байгаагаа олж мэдэхийг хичээ. Өөрт хэрэгтэй эд зүйлийг боломжийн үнээр худалдаж авах бөгөөд хайртай хүндээ зориулж гайхалтай бэлэг авах хэрэгтэй. Өөрийн ур чадвараа бусдад харуулах боломж олдоно. Танихгүй хүнд хүчтэй татагдана. Хэдийгээр хайр дурлалын харилцаа шинээр тогтооход таатай байх боловч хэт гүнзгийрэх хэрэггүй. 

Матар: Төсөөлөл болон зөн билэг нэмэгдэнэ.Уран бүтээлч хүмүүс сэтгэл хөдлөлөө өвөрмөц өнгө будгаар илэрхийлж болно. Урлагийн гайхалтай бүтээл туурвиж юуны магад. Дотоод дуу хоолойгоо мэдрэхийн баяр баясгаланг амс. Хэрвээ та ямар нэгэн хэрэгцээтэй эд зүйлээ авах хангалттай мөнгө байхгүй байгаа бол төлөвлөгөөгөө өөрчлөх нь хамгийн зөв арга байна. Хэдий зардлаа багасгах танд төвөгтэй санагдах ч энэ үед ямар ч мөнгөгүй болсноос хамаагүй дээр гэдгийг сана. Хэт өңдөр сэтгэл хөдлөлөөр өөртөө дайсан бий болгохоос болгоомжил. Шашны эсвэл улс төрийн маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай. Хариуцсан ажлаараа манлайлах боломж гарна. Аливааг хийхдээ өөрийн зарчмыг баримталж болж өгвөл түрүүлж үр дүнд анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй. Хүлээгдэж буй хийж дуусгаагүй зүйлүүдээ дуусгавар болгох хэрэгтэй. Та хэдий их ачаалалтай ажиллах ч тэр хэмжээгээр ололт амжилтад хүрэх болно. Долоо хоногийн сүүл рүү одоогийн ажилдаа сэтгэл ханамж тааруу байгаа бол гарах өргөдөл өгч мэдэх юм. Яаралтай ажлаас болж өдөр тутам мөрддөг хуваариа өөрчлөхөөс аргагүй болж мэднэ. Гэхдээ яарвал даарна гэдэг үгийг санах хэрэгтэй. Өөрийгөө үнэлж урамшуулахаас гадна өөрчлөлт шинэчлэлийг инээд баясал дүүрэн угтаж ав. Чөлөөтэй бодож, уужим сэтгэснээр ашиг тус ирэх болно. Ямар нэгэн гайхшируулсан зүйл болно гэж таамаглаж болно. Найз нөхөдтэйгээ хөгжилдөх, хайртай хүнээ энхрийлэх юм уу хүүхдүүдтэйгээ тогло. Хайртыгаа оройн зоогт урьж гэнэтийн бэлэг барь. Хоёр биеэ гэсэн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд бадамлан асна. Хөгжилтэй баяр хөөртэй байх болохоор та баригдмал байх хэрэггүй. Гэр бүлтэй холбоотой таатай нөхцөл байдлууд бий болно. Байнгын хийдэг зүйлүүдээсээ өөр шинэлэг орчин эрэлхийлээрэй. 

Хумх: Од эрхсийн хөдөлгөөн хувийн зан чанар, төрх байдлыг олны анхаарлын төвд байлгана. Олон нийтийн газар болгоомж сэрэмжтэй бай. Тогтворгүй байдлаа хянахгүй бол таагүй үйл явдал таны хаа сайгүй гарахаар байна. Та өөртөө хэрэгтэй сайн зөвлөгөөг найзаасаа авч болох юм. Найз нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз. Таны ажлын төлөвлөгөөнд багтсан хуулийн болон бизнесийн яриа хэлэлцээр таны санааг зовооно. Жижиг сажиг зүйлсийг орхин, гол гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлцэлд хүрэхэд та бүх хүчээ дайчлан ажиллана. Хүнд сорилт болон гэнэтийн саад тотгор таныг зорилгоос тань хазайлгасан бол сонор сэрэмжтэй байгаарай. Үр бүтээлтэй байж эерэг орон зайг үүсгэвэл хэт стресстэй байдлаас гарч чадна. Хамгийн гол үр дүн энэ байх болно. Хайр дурлалын таатай нөхцөл байдал үүснэ. Ганц бие хүмүүс шинэ хайртайгаа учирна. Хэн нэгэн хүнээс магтаал сонсвол нэг их гайхаад байх хэрэггүй. Аз харьчихсан юм шиг санагдаж байсан нөхцөл байдал өөрчлөгдөнө. Долоо хоногийн сүүл рүү гэнэтийн санал хүсэлт хүлээн авах бөгөөд тооцоолоогүй худалдан авалт хийх нь мөнгөө дэмий үрсэн үйлдэл болох магадлалтай. Энэ нь таныг хүндрэлтэй байдалд оруулах боловч таны хүнлэг энэрэнгүй зан хэн нэгэнд туслахаар цаг зав гаргах болно. Харин та ажилдаа туслах хүн хайж байгаа бол мэргэжлийн байгууллагуудад хандаад үзээрэй. Од эрхсийн нөлөөгөөр таны эрч хүч нэлээд буурах тул аль болох ганцаараа байхыг хичээ. Алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотнын хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Гэр бүлтэйгээ хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, хувийн зарим асуудлаа шийдвэрлэх нь амьдрал ахуйд их тус дэм болно. 

Загас: Од эрхэс таны бүтээлч чанарыг өсөн нэмэгдүүлснээр харилцаа холбоогоо бэхжүүлж, албан тушаалын шат ахиж эсвэл авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чадна. Өнөөдөр өөртөө том зорилго тавихаас айх хэрэггүй. Энэ нь нэлээд эрсдэлийг дагуулах боловч таны нэр хүнд мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж мэдэх юм. Од эрхсийн өөрчлөлт бага ч боловч танд хэрэгтэй эрч хүчийг авчрах болно. Мөн шинийг санаачлах, бүтээлчээр сэтгэхэд тус болно. Танд урам зориг өгөх жижигхэн зөвлөгөө ч хэрэгтэй байж болно. Сурч мэдэх хүсэл тань шинэ сургалт авах шийдвэрт хүргэнэ. Цаг заваа хэмнэн, ажлаа алдахгүйгээр мэдлэгийн хүрээгээ тэлэх боломж эрж хай. Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Таны үйл ажиллагаа хэвийн байсан ч яарах болно. Заримдаа түр зогсож байх хэрэгтэй. Ийм үед ажлаа сайн төлөвлөж бодож бай. Дарга удирдлагадаа сэтгэгдэл төрүүлэхийг оролдсон ч таны талаар сайхан сэтгэгдэлтэй болж чадахгүй бололтой. Магадгүй танаар илүү их зүйл хийлгэхийг л хүсэх байх. Бусдыг дуурайж хуулбарлах гэж оролдвол худал сүржин байдлаас хэтрэхгүй. Долоо хоногийн сүүл рүү амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү их мөнгө олох гэж оролдож байх. Шинэ хариуцлагатай ажил хүлээн авч магадгүй. Танд байвал зохих авьяас чадвар бүгд байгаа учир өөртөө итгэлтэй байж болно. Урьдын арга барилаар ажиллах нь амжилттай байх болно. Юу ч тохиолдож байсан сэтгэл хангалуун байхыг хичээ. Ямар нэг хов живд орооцолдохоос сэргийл. Хэдийгээр хов жив сонирхолтой санагдаж болох ч энэ танд таагүй нөлөө үзүүлнэ. Санаандгүй ярихдаа болгоомжгүй үг унагахаас сэргийл. Хэрвээ дотнын найз байгаа бол чухал зүйлийн талаар нууцхан ярилцах цаг нь болжээ. Од эрхсийн нөлөөгөөр таны хүслээ биелүүлэх чадвар өсөж, бүтээлч байхын зэрэгцээ хайртай хүн тань дотно сэтгэл, хайр дурлалыг батлах болно. Ганц бие хүмүүс нэгэн хэвийн амьдралаасаа залхана. Гэр бүлтэй болох талаар нэлээд тунгаан бодох хэрэгтэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16