Dark Light
Нийгэм | 2026-06-15

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 24-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Хур тунадас: 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 17, 22-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 21-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +11..+16 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 16-нд бага зэргийн аадар бороо, 17, 18-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.  
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: 18, 19-нд сэрүүсэж шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00