Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт "Ухрах үйлдэл хийх үедээ хүүхдээ мөргөсөн" гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 1 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.
Иймд жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болоод орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Тээврийн цагдаагийн алба
|
АДМИН







Нийгэм








