Dark Light
Нийгэм | 2026-06-15

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 3 НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.410 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.317, орон нутагт 3093 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны зургаадугаар  сарын 15-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 10 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 41 хүн, хөдөө орон нутагт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5482 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3887, 5-9 насны 1999 хүүхэд, 15-19 насны 1870 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 445, 25-29 насны 579 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16