Шүлхийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Аймгийн хэмжээнд суурин 6, хөдөлгөөнт 2 хяналтын пост ажиллаж, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
Өнөөдрийн хурлаар нүүрс тээврийн автомашиныг аймгийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Мөн аялал жуулчлалаар зорчиж буй иргэдийг тээврийн хэрэгсэл сольж нэвтрүүлэх, ганцаарчилсан аялал жуулчлалын хөдөлгөөнийг түр хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарлаа.
Иргэд, малчдад малаа төв замаас хол бэлчээх, гаднаас зочин хүлээн авахгүй байхыг анхааруулж, халдварын эрсдэлийг бууруулахад хамтран ажиллахыг уриаллаа.
Баян-Өлгий, Ховд аймгуудад Шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Увс аймаг өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулахгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа.
АДМИН







Нийгэм








