Dark Light
Нийгэм | 2026-06-15

ХОНЬ: НӨЛӨӨ БҮХИЙ ХҮНТЭЙ УУЛЗАХ БОЛОЛТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр од эрхсийн нөлөө анзаараагүй удсан чухал зүйл байвал анхаарах цаг болсон гэж зөвлөж байна. Ашиг гарахаар ажил эхлэхэд тохиромжтой. Мөнгө төгрөгийн боломж бизнес хийхэд хүрэлцээтэй бол та ажлаасаа сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс энэ үед их ажилтай байна. Нөлөө бүхий хүнтэй уулзах бололтой. Таны төрөлхийн чадвар болох анхааралтай байдал эерэг үр дүн болж ирнэ.

Үхэр: Өнөөдөр эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Өрсөлдөөнд бууж өгч ялагдал хүлээхээс илүү хамтарч ажиллах таны байдлыг илүү дээрдүүлэх болно. Болгоомжтой, хянамгай байх нь цаашдын амжилт, зорилгодоо хүрэх хүсэлд сайнаар нөлөөлнө. Урьдын таагүй явдалтай холбоогүй байхыг хичээ. Ингэвэл өнөөдөр баяр хөөртэй учрал шил шилээ даган гарч ирэх болно.

Ихэр: Энэ өдөр өөрийгөө сайн дайчилбал маш сонирхолтой санал хүлээн авах эсвэл олны анхаарал татсан хүнтэй уулзах магадлалтай байна. Өвөрмөц зүйлд татагдах ба урьд өмнө боломжгүй санагддаг байсан зүйл амархан мэт мэдрэгдэнэ. Шинэ зүйлийн талаар сонирхох бөгөөд таны ой тогтоолт сайн байна. Мөрөөдлийнхөө нэгээхэн ч гэсэн хэсгийг биелүүлэхийн тулд нарийн төлөвлөгөө зохио.

Мэлхий: Томоохон зарлага гаргах шийдвэрийг сайн тооцоолж гарга. Энэ үед танд нөөц төлөвлөгөө байгаа бол шийдвэртэй алхам хий. Юу ч болж байсан өөрийгөө урам зоригоор тэтгэж, биеэ сайхан авч явах талаар анхаарал тавь. Өнгөрсөндөө судалгаа дүгнэлт хийж, хичээл зүтгэл гаргавал танд бүтээлч шийдлүүд олдох болно. Өөрийнхөө төлөө хэнээс хамааралгүй бай. Ажил хэргийн асуудлууд ноцтой байж болох ч зоригтой байвал хонгилын үзүүрт гэрэл харагдах болно.

Арслан: Сэтгэл санаа тогтворжиж бүгд өөр өөрсдийн байранд орох болно. Танд хэн нэгэн ашигтай ажил хэргийн санал тавьж магадгүй ба гэвч үр дүнг нь үзэхийн тулд удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болно. Биеийн хүч чадал онцгой сайн байх болно. Гэхдээ ямар нэгэн сэтгэл зовоосон муу зөн совин татах болно. Таны зөн совин худлаа хэлээгүй гэдгийг сана.

Охин: Өнгөрсөн хугацаанд өөрт чинь тус болсон бүх хүмүүсийг баярлуулж чадахгүй ч өнөөдөр аль болох олон хүнд ач санадаг гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн хэн нэгэн авсан зүйлээ эргүүлж өгөөгүйн улмаас та сэтгэл дундуур байгаа бол бүгдийг зүгээр л тайван хүлээ. Ихэнх хүмүүсийн хувийн амьдрал, хайр дурлалын харилцаанд аз тохионо. Гэхдээ таны сэтгэл санаа тогтворгүй байвал ямар нэг эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. 

Жинлүүр: Энэ өдөр мэдээ мэдээлэл авах, хуучин холбоогоо сэргээхэд тохиромжтой өдөр. Хамтарсан багийн нэгэн хэсэг, бүрэлдэхүүн нь байхын тулд зорилготой, идэвхтэй байх хэрэгтэй. Ажил хэргийн гэрээ байгуулах, ажлаа солих гэж байгаа бол энэ өдөр зохимжтой байна. Таны хувьд ажил чухал тул хийх уулзалт хэлэлцээрийн төлөвлөгөөг хамгийн сайнаар зохицуул. Өөрийн мэдлэгийн цар хүрээндээ тохируулан цалин тэтгэмж өндөртэй тав тухтай шинэ ажил төрөл хайх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах нь чухал.

Хилэнц: Бусад хүмүүсийг сайн сайхан байлгах гэсэн хүсэл таны шийдвэрүүдэд нөлөөлнө. Та хүмүүст туслах чадалтай ч бай үгүй ч бай өөрийнхөө хэмжээнд бүхнийг хий. Мөн бусад хүнээс тусламж авахдаа ч санаа бүү зовоорой. Хамт олны ажил бүтэмжтэй байх болно. Хэрвээ та хэн нэгний өмнөөс шийдвэр гаргах хэрэг гарвал ямар ч саадгүй гэдэгт итгэлтэй байгаарай.

Нум: Өнөөдөр таны ертөнцийг үзэх үзлээс өөр хэн нэгэнтэй учирч магадгүй. Та тэвчээртэй туршлагатай боловч нийгмийн гарал үүсэл эсвэл улс төр үзэл бодол өөр түүнтэй ойлголцох нь амаргүй даваа. Таны хурц үг шулуун шударга байдал өөрийнхөөрөө зан чанар тэдний дургүйцлийг төрүүлж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэх юм. Бодит байдал зарим зайлшгүй хийх зүйлсийг шаардах учир нөхцөл байдал буруу тийш өөрчлөгдөхөөс сэргийл.

Матар: Хэрвээ та ямар нэгэн хэрэгцээтэй эд зүйлээ авах хангалттай мөнгө байхгүй байгаа бол төлөвлөгөөгөө өөрчлөх нь хамгийн зөв арга байна. Хэдий зардлаа багасгах танд төвөгтэй санагдах ч энэ үед ямар ч мөнгөгүй болсноос хамаагүй дээр гэдгийг сана. Таны дургүйцлийг төрүүлэх харилцааг хүндээр хүлээж авалгүй уучилж, март гэсэн уриаг өөртөө баримтал. Таны асуудал бол ялихгүй зүйл биш том зорилгоос үүссэн cорилт байх ёстой.

Хумх: Од эрхсийн хөдөлгөөн хувийн зан чанар, төрх байдлыг олны анхаарлын төвд байлгана. Таны ажлын төлөвлөгөөнд багтсан хуулийн болон бизнесийн яриа хэлэлцээр таны санааг зовооно. Жижиг сажиг зүйлсийг орхин, гол гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлцэлд хүрэхэд та бүх хүчээ дайчлан ажиллана. Аливаа шийдвэр таны талд ашигтай байх тул санал зөрөлдөөнийг мартаад өөртөө таатай байдал үүсгэхийг хичээ.

Загас: Од эрхсийн өөрчлөлт бага ч боловч танд хэрэгтэй эрч хүчийг авчрах болно. Мөн шинийг санаачлах, бүтээлчээр сэтгэхэд тус болно. Өнөөдөр бүх зүйлд тайван уужуу хандлагатай бай. Сайн зүйлийг хийх гэж ганцаараа зүтгэх нь өөрийн санаачилгаа алдахгүй байх талтай ч зарим нэг алдаа гаргах бололтой. Танд урам зориг өгөх жижигхэн зөвлөгөө ч хэрэгтэй байж болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16