Dark Light
Нийгэм | 2026-06-15

ГЕРМАН УЛСТАЙ ТҮҮХ, СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын Өвөг ба эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф тэргүүтэй төлөөлөгчид, Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Герман дахь Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтаар Чингис хаан Үндэсний музей болон Берлин дэх Өвөг ба эртний түүхийн музей хамтран тус музейн Жеймс-Симон-Галерейд энэ оны 10 дугаар сараас ирэх оны 4 дүгээр сарын хооронд дэлгэх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байгааг онцлов. Энэхүү үзэсгэлэн нь Эзэн Богд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн өв соёл, Монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг Европ төдийгүй дэлхий нийтэд таниулах өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болох бөгөөд Монгол, Германы соёлын харилцааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой юм.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын баялаг түүх, дахин давтагдашгүй соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Стратегийн түншлэлийн харилцаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, археологийн салбарын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ жил Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг хамтран тэмдэглэж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16