Dark Light
Нийгэм | 2026-06-16

"ЧИНГИС ГОЛД” СОРТЫН ЦАГААН БУДААГ ТУРШИЛТААР ТАРИАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголд “Чингис Голд” будааны тариалалтыг сэргээх туршилтын төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.
 
Японы үржүүлэг судлаач, эмч, 90 настай Оритани Такаши 50 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд хэт эрт боловсрох жапоника цагаан будааны "Чингис Голд" сортыг гарган авчээ. Тэрбээр уг шинэ сортын цагаан будаагаа энэ жил Төв аймгийн Аргалант суманд туршилтаар тариалаад байгаа юм байна. Төслийн багийнхан “Чингис Голд” сортын цагаан будааны онцлог болон туршилтын төслийнхөө явцыг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
“Чингис Голд” сортын цагаан будааг Африк болон Непалын уулархаг бүсэд ургуулдаг цагаан будааны сортыг эрлийзжүүлэн гаргаж авсан байна. Монголын богино зуны улиралд тохирсон хүйтэнд тэсвэртэй, хэт эрт боловсрох онцлогтой энэ сортын үрийн будааны тариалалт амжилттай болбол цаашид үргэлжлүүлэн тогтвортой тариалалт хийхээр төлөвлөжээ.
 
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ХХААХҮЯ-ны зүгээс “Чингис Голд” сортын цагаан будааны туршилтын тариалалтын төслийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Туршилт амжилттай болж, эхний үр дүн гарсны дараа уг төслийг “Жайка” олон улсын байгууллагаас Монголд хэрэгжүүлж буй зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөлтэй уялдуулах боломжтой гэдгийг мөн хэллээ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16